АНУ-ын Конгресст коронавирусний халдварын анхны тохиолдол илэрчээ

4

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын гишүүн Марио Диас-Баларт /Флорида муж улсаас сонгогдсон Бүгд Найрамдах намын гишүүн/ коронавирус илэрсэн тус улсын хууль тогтоох байгууллагын анхны гишүүн болжээ.

“Бямба гаргийн орой Конгрессын гишүүн Диас-Балартад халуурах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Хэсэг хугацааны өмнө түүнд COVID-19-ийн халдвар авсан гэдгийг мэдэгдсэн” гэж Цагаан ордны мэдээлэлд дурдсан байна.

“Миний бие харьцангуй дээрдэж байна” гэж Диас-Баларт “Twitter” хуудсандаа бичээд хүн бүрт урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг уриалжээ.

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдвар авсан хүний 7700 давж, 118 хүн нас баржээ.


URL:

Сэтгэгдэл бичих