Истанбулын онгоцоор ирсэн 252 зорчигч, онгоцны экипаж, хяналтын байцаагч, эмч бүгд тусгаарлагдав
Монгол Улсын иргэдээ татан авах Улаанбаатар-Истанбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай үүргийн онгоц “Чингис хаан” Олон Улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө 01:22 цагт газардлаа. Уг нислэгээр нийт 252 иргэн эх орондоо ирсэн юм.
Тэдний халууныг үзэж, халдваргүйжүүлэлт хийх ажил үүр цайтал үргэлжилсэн байна. Улмаар иргэдийг эмнэлэг, тусгаарлах байрууд руу найман автобус тээвэрлэсэн бөгөөд автобусыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн аж.
Ингээд ирсэн бүх зорчигч, онгоцны экипаж, нислэгийн явцад ажилласан мэргэжлийн хяналтын байцаагчид, ХӨСҮТ-ийн эмчийг бүгдийг нь тусгаарлалаа.
Б.Аз
URL: