Д.Трамп Бүгд Найрамдах намаас нэр дэвшихэд хангалттай тооны санал авчээ
ВАШИНГТОН. /TASS/. Ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп хангалттай тооны дэмжлэг авчээ. Энэ тухай “CNN” телевиз Иллинойс болон Флорида мужид болсон сунгааны дүнд мэдээлсэн байна.
Д.Трамп хоёр мужид хоёуланд ялалт байгуулах төлөвтэй байгаа бөгөөд одоогоор 1301 хүний саналыг аваад байгаа аж. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшихийн тулд наймдугаар сард болох намын их хурлын 2241 оролцогчоос 1276-гийнх нь саналыг авах ёстой байна.
АНУ-ын 59 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд 11 дүгээр сарын 3-нд болох юм.
Э.Аянзаяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: