Оршин суугчид тусгаарлагдсанаар Венецийн сувгийн ус цэвэрхэн болжээ

198

МОСКВА. /РИА Новости/. Коронавирусний тархалтын улмаас Италид оршин суугчид тусгаарлагдсанаар Венецийн сувгууд дахь ус мэдэгдэхүйц цэвэрхэн болжээ.

Тус улсад одоогоор онцын шаардлагагүй тохиолдолд оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглоод байгаа юм. Тийнхүү иргэд, жуулчдын хөл хөдөлгөөн эрс багасаж, хотын гудамж талбайд музей, үзвэрийн газруудыг хааснаар хот илүү цэвэрхэн харагдах болжээ.

Хотдоо үлдсэн Венецийн оршин суугчид сувгийн усанд сэлэх загас, нүүдлийн шувуудын зургийг авч, нийгмийн сүлжээнд байршуулж амжжээ. Нийгмийн сүлжээгээр ихээхэн хандалт аваад буй эдгээр зургийг олон хүн сайшаан хүлээн авсан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих