ЗГ: Хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна
Засгийн газар өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ. Тодруулбал, хэрэглээний зээлийг 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна.
Энэ талаар Монголбанкны Ерөнхий захирал Б.Лхагвасүрэн ”Засгийн газар хуралдаж, нийт 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Учир нь нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хувь иргэний хэрэглээний зээл байдаг. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна. Тодруулбал, зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл, 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг” гэв.
Цар тахлын үеийн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж энэ хүрээнд ийм шийдвэр гаргаж байна” гэв.
URL: