Н.Гэрэлт-Од: Ж.Амарсанаа бид оношлуураа нэг ам.доллар хүрэхгүй үнээр авч байгаа

195

Коронавирусийг оношлох оношлуурыг ЭМЯ өндөр үнээр худалдаж авч байгаа гэсэн мэдээллийг иргэн Ж:Амарсанаа сошиалд гаргалаа. Энэхүү мэдээллийн дагуу ЭМЯ-наас мэдээлэл өглөө.

ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын дарга  Я.Буянжаргал: Иргэн Ж.Амарсанаа коронавирусийг оношлох оношлуурыг маш өндөр үнээр худалдаж авч байгаа гэсэн мэдээллийг олонд түгээлээ. Юуны түрүүнд хэлэхэд бид тангараг өргөсөн эмч нар мөн тангараг өргөсөн төрийн албан хаагч нар аливиаа хүний өвчин эмгэг дээр дөрөөлж ашиг сонирхол хийх ямар ч хүсэл хэнд маань ч бахйгүй. 274 эмч, мэргэжилтнүүд монгол хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж байхад ажлыг гоочилж, өө хайж элдэв мэдээлэл гаргахгүй байхыг хүсье. Үүнд зарцуулах цаг бидэнд алга. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ДЭМБ-ын зөвлөмжөөр ажиллаж, судалгаанд нотлогдсон эм, оношлуурыг ашигладаг. Эм, оношлуурыг бид эрдэмтдийнхээ судалгаа нотолгоо баримтад  тулгуурлаж сонголтоо хийж байгаа. Та бүхэн бидний ажлыг дэмжиж элдэв мэдээлэл гаргахгүй хамтарч ажиллахыг уриалж байна.

ЭМЯ-ны эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од: Монгол улс шинэ төрлийн коронавирусийн халдвар гарахад хамгийн түрүүнд Япон улсаас төрийн байгууллагуудынхаа тусламжаар 200 ширхэг оношлуурыг үнэ төлбөргүй авч, оношилгоондоо ашиглаж байсан. Үүний дараа 1 мянган ширхэг, 2 мянган ширхэг гээд Японы халдвар өвчин судлалын үндэсний төвөөс авсан байгаа. Үүнийгээ ашиглаж байгаа одоо нэмэлт оношлуурууд хэрэгтэй болсон. Манайх руу нийлүүлэх бэлтгэл ажлаа хийгээд явж байна. Иргэн Ж.Амарсанаагийн ярьж байгаа шиг өндөр өртөгтэй оношлуурууд биш. Энэ бол төрийн байгууллагуудын хоорондын шугамаар харьцаж авч байгаа оношлуур болохоор үйлдвэрлэгчээс нэг ам.доллар ч хүрэхгүй үнээр авч байгаа. Түргэвчилсэн оношлуурыг бид судалж байна. Одоогоор Хятад, Япон, АНУ, Солонгос хөгжүүлэлтээ хийж яваа. Оношлуурууд үйлдвэрлэгч улсаасаа хамаараад өөр өөр үнэ өртөгтэй. Бид стандартын шаардлага хангасан оношлуурыг авч байгаа.

Харин иргэн Ж.Амарсанаа өөрийн албан ёсны цахим хуудастаа, Би 2 сарын 5-нд Яаманд хандивласан энэ генийн PCR оношлуураа нэгийг нь 10 доллараар авсан шүү дээ.
Гэтэл ЭМЯ 100,000 төгрөгөөр оношлуур авч байгаа гэж мэдэгдэл хийх юм. Би уг хямдаар олоход тусалж чадна шүү гэж тухайн үед нь зөндөө хэлсэн шүү дээ. Яагаад ийм байдаг юм бэ?! хэмээсэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих