Тусгай үүргийн гурван удаагийн нислэгээр 731 иргэнээ авч ирлээ
ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЗТХЯ-наас өгсөн мэдээллийг хүргэж байна. УОК-ын шийдвэрийн дагуу тусгай үүргийн гурван удаагийн нислэгийг МИАТ компани гүйцэтгэж, нийт 731 иргэнийг эх орондоо авчирлаа. Энэ үйл ажиллагаанд оролцсон үйлчилгээний ажилтнууд болох 40-50 албан хаагч 14 хоногоор тусгаарлагдсан.
Истанбул-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06.00 цагт хөөрсөн. 19-ний 01.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардахаар төлөвлөсөн. 250 гаруй орчим ирэх мэдээтэй байна. Гуравдугаар сарын 16-наас хот хоорондын тээвэр, суудлын галт тэрэг ажиллаж эхэлсэн. Баян-Өлгий аймгаас бусад хот хоорондын тээвэр болон нислэгүүд хэвийн ажиллаж эхэллээ гэв.
URL: