ЭМЯ:Хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна.
Эрүүл мэндийн яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа
“COVID-19 буюу цар тахалын халдвар дэлхийн 165 оронд бүртгэгдээд байна. Иран, Итали, Испани, БНСУ, АНУ, ХБНГУ-д халдварын дэгдэлт эрчимтэй байгаа. Манай улсад халдварын тав дахь тохиолдол бүртгэгдлээ. Тухайн иргэний ойрын хавьтал 13 хүнийг шинжилгээнд хамруулж байна. Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд маань илт нимгэн хувцаслаж эхэлсэн байна. COVID-19 халдвар төдийгүй амьсгалын замын өвчнөөс сэргийлэхийн тулд даарахгүй байхыг зөвлөдөг. Тиймээс нэн тэргүүнд хувцсаа нимгэлэхгүй байх, даарч дархлаагаа бууруулахгүй байхыг зөвлөж байна.
Мөн аль болох хоорондоо 1м-ээс доошгүй зайлд байх, дархлаа султай хүүхэд, настай хүмүүсийг шаардлагагүй гарахгүй байхыг зөвлөмжийг өгч байна” гэв.
URL: