ДЭМБ ибупрофен уухгүй байхыг зөвлөжээ
ЖЕНЕВ. /NHK/. Шинэ коронавирусээр халдварласан байж болзошгүй хүмүүс үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ибупрофен эмийг дур мэдэн ууж болохгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.
ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Линдмайерын мэдээлснээр, уг эм нас баралт нэмэгдэж байгаатай холбоотой гэх нотолгоо одоогийн байдлаар байхгүй хэдий ч мэргэжилтнүүд энэ чиглэлийн судалгааг үргэлжлүүлж байгаа аж.
Мөн К.Линдмайер ибупрофений оронд ацетаминофен уухыг хүмүүст санал болгожээ. Ацетаминофен нь өвчин намдааж, халуун бууруулдаг юм.
“Ибупрофен уух нь халдварыг улам даамжруулна” гэж Францын Эрүүл мэндийн сайд өнгөрсөн бямба гарагт “Twitter” хуудсандаа нийтэлжээ.
URL: