Х.Баттулга, О.Магнай нар МАХН-тай нэгдэж байна
МҮЭСТО-нд МАХН, МҮАН болон бусад нам эвсэл иргэний хөдөлгөөнийхнийг хамруулсан нээлттэй хуралдаан өнөөдөр 10.00 цагаас болно. Уг хуралдаанд ирж оролцоно уу гэсэн урлигыг Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнай нарт хүргүүлжээ. Тэд иргэний хөдөлгөөнийхний урилгыг хүлээн авч, Их хуралдайд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.
Маргаашийн хуралдаанд Монгол улсын 21 аймгаас уригдан ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл ирж оролцох аж.
С.Заяа
URL: