Эх орон чинь эрсдэл үүрч та бүхнийг авчирсан, ялархах хэрэггүй
Энэ цаг үед Европын орнуудад Азиуд ад болж байна. Ази хүн байсны төлөө ажилгүй болж, байрлаж байсан байрнаасаа хөөгдөж байгаа үйл явдлууд тоо томшгүй их. Ямар сайндаа Ази хүн болж харагдахгүйн тулд сахлаа ургуулж байх вэ дээ. Гэтэл эх орондоо ирж тусгаарлагдах нэрийн дор тааваараа тарвалзаж байгаа зарим иргэдээс таагүй сэтгэгдлүүд цахим орчинд тархаж, иргэдийн шүүмжлэлийг хүлээж байна.
Нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа “Өчигдрийн Боинг 767 онгоцоор Токиогоос 250 орчим хүн ирэв.Хүмүүсээс авсан асуулгынхаа үр дүнгээр хүмүүсээ ангилж хуваагаад гаргаж байгаа гэмээр үйл ажиллагааг бараг 4 цагийн турш явууллаа.Онгоцноос 5, 5-аар нь нэрсийг нь дуудаж гаргана. Тэр дундаа овоо их зайтай…Хүүхэд багачууд ч сүүлдээ уйлалдаж байна. Аргагүй л дээ, онгоцонд ороод 10 цаг болохлоор…Онгоцноосоо гаргах гэж тийнхүү удсаныг харж байхад тиймэрхүү ажлыг хурдан шаламгай хийх ур чадвар дутаж байгаа нь илт…Манай засгийн байгууллагад ажилладаг хүмүүс бизнесийн чадвар хэзээний муу л даа. Хамгийн гол нь арын хаалгаар гарах хүмүүсийн нэрсийг зарлаад хүмүүсээ очингуут буцаад нэрсээ өөрчлөн зарлах мэтээр хүмүүсээ бөөгнөрүүлэн шамбааралдуулав. Энэ бол эрсдэлтэй дүр зураг. Энд өвчтэй хүмүүс байх магадлалтай. Онгоцон дотор халдвар дэлгэрч болзошгүй. Токиогоос ирсэн онгоц ч гэлээ, Солонгосоор дайрч явсан хүмүүс бас байсан бололтой…За шөнийн 1 цаг болж байхад 5-уулаа нэг эмнэлгийн машинд чихэж аваад давхиуллаа. Халдварт руу явж бна. 700 мянган төгрөг шилжүүлснийх хот дотор нэг буудалд орчих юм төсөөлж байсан сан.. Байдал өөрчлөгдөж эхэллээ.Тэгсэн бид хэдийг нэгээс дээш тооны улс дамжсан хүмүүс гэж ялгаж авсан болж таарав. Голдуу японд байдаг, сүүлийн нэг сарын дотор өөр улсад очсон хүмүүс байна.Халдварт дээр ирлээ. 20 мин гадаа нь зогслоо. Машинаас буулгасангүй. Дахиад хөдөллөө.Харанхуйд сэгсчүүлсээр Цэргийн госпиталд очлоо. За бас нэг 15 мин боллоо. Авсангүй бололтой, дахиад хөдөллөө..
Буцаад Халдварт дээрээ ирлээ.Халдвартын өмнө талаас нь орж байх шиг. Дутуу барьсан барилга гэмээр, эсвэл засвар хийж байгаа бололтой шатаар харанхуйд бүдэрч тэмтэчсээр 4 давхарт гарав. Эр, эмээр нь ялгаад палатанд орууллаа. Бид 3 эм, 2 эрээрээ ялгарав.Цонх нь онгорхой, сэрүүхэндүү өрөөнд 3 ор бна” гэжээ. Ёстой нөгөө шүүмжлэх бүхий л аргаа хайж, олсон нь энэ.
Дэлхий даяар тархсан цар тахлыг эх орондоо гаргахгүйн тулд таны шүүмжлээд байгаа төр засгийн гурван сарын турш нойр хоолоо умартан зүтгэсэн. Ард түмний хичээл зүтгэлийг энд тоочихгүй. Иймээс төрийн хайр хишигтээ таларх. Эх орон чинь эрсдэл үүрч та бүхнийг авчирсан, ялархах хэрэггүй. Танд Монгол Улсын тусгай үүрийн онгоцонд суухгүй, өөрийн зорин очсон орныхоо таван одтой зочид буудалд тарвалзах боломж байсан. Харин шүүмжлэгч иргэн та өөрөө бүртгүүлж, өөрөө эх орондоо ирэхийг хүссэн гэдгээ бүү март.
О.ОНОН
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭХ орондоо баярлалаа гэхийн оронд дэмий зүйл бүү ярь. ТА нарын төлөө монгол төрийн олон албан хаагч нойргүй ажиллаж байна. ЯДУУХАН эдийн засагтай ч онгоц илгээж боломжоороо л үйлчилж байхад СЭТГЭЛ гаргаж буй төрийн албан хаагч нарыг БҮҮ гомдоо.
14 хоног 700 000-р оруулдаг буудал гэж хаа ч байхгүй ш дээ. Эх орондоо эрүү саруул ирсэндээ баярлах хэрэгтэй.
Ийм юм ярьсан хүмүүсийн оронд нэн шаардлагатай иргэдээ авчрах байж. Ардчилсан намынхан эрх барьж байсан бол юун ирэх. Байгаа байгаа газраа өвчин туссан бол үхэх эсвэл өндөр үнээр эмчлүүлэх сонголттой байх байлаа. Өө хайх биш талархах ёстой баймаар.