Уйтни Хьюстоны орыг Адель залгамжиллаа

Грэммийн наадам өчигдөр орой Лос Анжелест эхэллээ. Хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг тус наадмын томоохон шагналтан, нэр дэвшигчдийн нэг Уйтни Хьюстон ганцхан өдрийн өмнө тэнгэрт хальснаар түүний орыг залуу дуучин Адель залгамжиллаа. Цомгийн борлуулалт, рейтингээрээ Уйтни Хьюстоны яг араас явж байсан залуу дуучин бүсгүй энэ удаад хамаг л номинацийг түүх магадлалтай байгаа аж.  Хэдийгээр хамгийн их буюу долоон номинацид дуучин Кен Вьест нэр дэвшиж байгаа ч Адель зургаан номинацаас гадна үзэгчдийн дунд хамгийн өндөр ритнгтэй байна. Тэднээс гадна зургаан номинацид нэр дэвшигч Бруно Марс, Фоо Файтерс зэрэг хамтлаг дуучид, мөн Рианна, Крис Бровн, Тайлор Свифт, Ники Минаж нар амжилттай байгаа юм. Жилийн шилдэг дууны номинацид Адель “Rolling in the Deep”,  Bon Iver’-ын “Holocene”, Katy Perry’-ын “Firework”  дуунууд нэр дэвшиж байна. Харин жилийн шилдэг цомгийн төлөө Рианна, Адель, Бруно Марс, Фүү Файтерс, Леди Гага нар өрсөлдөж байгаа юм. Гэсэн ч наадмын уур амьсгалын гол цэгт Хьстоны үхлийн тухай сэдэв л салахгүй байгаа аж.

Б.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих