МАН-ынхан Да.Ганболдын суудлыг ч авах бололтой

Хотын Засаг даргын орлогч Да.Ганболдын албан тушаал МАН-д шилжих бололтой. АН хамтарсан Засгийн газраас гарч, МАН дангаараа танхимаа бүрдүүлж, АН-ынхны хашиж байсан албан тушаалуудыг бүгдийг нь авч, өрх тусгаарлаж эхэлсэн. Засгийн газрын гишүүдээ томилж, Байнгын хороодоо ч намын мэдэлд авснаар МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ засгийн ажлыг хийх бололцоо нь бүрдсэн. УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээс ч албыг нь авахаар ярьж байсан ч УИХ-д АН-ын бүлэг гэж байгаа тохиолдолд дэд дарга заавал байх ёстой хэмээн үзэж асуудал намжсан. Одоо МАН-ынханд УИХ дахь Хүний эрхийн болон Ёс зүйн дэд хорооны дарга нарыг чөлөөнд гаргаж, намынхаа гишүүдийг оронд нь томилох л үлдэж байх шив. Түүнчлэн Хотын Засаг даргын орлогч Да.Ганболдоос ч суудлыг нь авах тухай яриа тодорхой хүрээнийхний дунд гарчээ.

С.ОНОН


URL:

Сэтгэгдэл бичих