Онц их хэмжээний аАвилга авсан байж болзошгүй цагдаагийн албан хаагчдыг хорилоо
Баянгол дүүргийн Эрүүгийн цагдаагийн тасгийн офицер албан хаагчдыг өнгөрөгч баасан гарагт УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан баривчилсан байна. Тэднийг эрүүгийн гэмт хэргийн холбогдогч нараас онц их хэмжээний авлига авсан байж болзошгүй хэмээн ийн саатуулж, хорих 461 дүгээр ангид хорьжээ. Дээрх ажилтнуудын нэгийнх нь гэрээс нэгжлэг хийх үед 30 сая төгрөг хадгалж байсныг нь илрүүлсэн байна. Энэ хэрэгт Нийслэлийн цагдаагийн газрын өндөр албан тушаалын офицерууд ч холбогдсон байж болзошгүй гэнэ.
URL: