Ма Чаосю: Цагаан будаа, хар цай, хонь гээд бүхий л бэлгийг чухал, цагаа олсон гэв

102

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Мао Чаосю коронавирусын халдвартай тэмцэхэд гадаадаас хэрхэн тусламж үзүүлсэн талаар ярьжээ. Бээжинд нийтдээ 62 улс, олон улсын 7 байгууллагаас маск, хамгаалалтын хувцас хэрэгсэл илгээн тусалжээ.

Жишээлбэл Пакистанаас л гэхэд бүх эмнэлгүүдийнхээ дэргэд агуулахаасаа маск илгээсэн байна.

Гэхдээ хамгаалалт, халдваргүйжүүлэлттэй холбоогүй тусламжуудыг ч дэлхийн зарим улс хүргэсэн байдаг. Тэр дундаа Хятадад өөрсдөө илүүдэлтэйгээр үйлдвэрлэдэг зүйлсийг ч тусламж болгон илгээжээ. Шри-Ланк л гэхэд хар цайгаар тусалсан бол Мьянмар улс цагаан будаа явуулсан гэнэ. Харин Монгол Улс 30 мянган хонь амлажээ.

Гэсэн хэдий ч Ма Чаосю бүх тусламжийн талаар ярихдаа бүхий л бэлгийг чухал, цагаа олсон гээд хятадууд энэ тухай үргэлж санаж явах болно гэжээ.

Эх сурвалж. zen.yandex.ru

Орчуулсан Э.МАРТ


URL:

Сэтгэгдэл бичих