Д.Кёкүшюзан Батбаяр 800 гаруй сая төгрөг угаасан хэргээр шалгагдаж нэр дэвших эрх нь цуцлагджээ

10122

Д.Кёкүшюзан Батбаяр Азийн цахим мөнгө, бизнес эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө угаасан гэх хэргээр шалгагдаж эхэлжээ . Түүнийг 380 сая орчим ам.доллар буюу монгол мөнгөөр 800 гаруй тэрбум төгрөг угаасан хэргээр Японы тал болон Монголын тагнуулийн байгууллага , цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаж байгаа аж.

Хэдэн долоо хоногийн өмнө Д.Батбаяр болон түүний гэргий нарт хилийн хориг тавьсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байсан билээ.

Эл хэргээс үүдэж Ховд аймгаас УИХ- д нэр дэвших асуудал нь хүртэл цуцлагдсан сурагтай байна. 2020 оны сонгуульд ялалт байгуулах хүсэлтэй байгаа АН-ын дарга С.Эрдэнэ мөнгө угаасан гэх хэргээс нь болж түүнийг нэр дэвшүүлэхгүй гэсэн шийдвэрт хүрсэн бололтой.

Эхлүүлсэн бизнес бүр нь цэцэглэн хөгжиж буй Д. Батбаяр энэ удаад цахим мөнгөний хэргээс үүдэж УИХ-ын сонгуулийг өнжиж байгаа бололтой.


URL:

Сэтгэгдэл бичих