Т.Бадрал: Энэ цаг үеэс эхэлж, нэг ч гадаадын иргэн хүлээж авахгүй
УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нөхцөл байдал их хэцүү байдалд орж байна. Коронавирусийн халдвар 150 гаруй оронд бүртгэгдлээ. Европ тив голомт нь болчихлоо. Цар тахал маш хурдацтай тархаж байна. Бид цаашдаа олон онгоц хүлээж авахад төвөгтэй болж байна. Өнөөдрийн Берлин-Москвагийн онгоцоор ирсэн иргэдийг дунд тодорхой шинж тэмдэгтэй хүмүүс ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байна. Маш том эрсдэлүүд Европ талаасаа байгаа учир энэ цаг үеэс эхэлж, гадаадын нэг ч иргэн хүлээж авахгүй. Зөвхөн ОХУ-аас орж ирж байгаа хүнсний тээвэрлэлттэй холбоотой тээврийн жолооч нарыг оруулах асуудлыг ярьж байна. Цаашдаа иргэдээ бүгдийг нь хүлээн авах боломжгүй. Өнөөдрийн байдлаар гуравдахь онгоцоо хүлээж авна. Европт нөхцөл байдал маш хүнд байгааг сайн бодолцох хэрэгтэй” гэв.
ШӨХТГ ”Засгийн газраас өгсөн үүргийн дагуу коронавирусийн халдварын үеэр зохиомлоор үнэ өсгөх асуудалд анхаарал хандуулж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт махны үнэ нэмсэн ААН-үүдэд хариуцлага тооцсон. Тодруулбал, Имарт худалдааны төвийг 20 сая төгрөгөөр торгосон. Цаашдаа үндэслэлгүйгээр үнээ нэмсэн ААН-үүдийн мэдээллийг манай байгууллагад мэдэгдэж ажиллахыг иргэдээсээ хүсч байна. Тиймээс бид 105 үнэ төлбөргүй утсыг ажиллуулж байгаа. Энэ утсаар мэдээлэл өгч болно” гэлээ.
Б.Аз
URL: