Олимпын бамбарыг 56 жилийн дараа Токиод авчирна

712-1584323290qofijjig4sfsizf4qvae“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын галт бамбарыг Грек улсын эртний Олимпиа уулын бэлээс асаалаа. Энэхүү арга хэмжээг 1984 оноос хойш анх удаа үзэгчгүй зохион байгуулав. Учир нь, Олимпыг зохион байгуулах хорооноос шинэ коронавирусийн халдвар тархах эрсдэлийг бодолцож ийнхүү шийдвэрлэжээ.

Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах тус арга хэмжээг зохион байгуулагчдыг “Засгийн газрын зүгээс бүхий л түвшинд гайхалтай дэмжлэг үзүүлж, маш сайн хамтарч ажиллалаа” хэмээн үнэлсэн байна. Мөн тэрбээр дээрх газарт цугласан ОУОХ-ны цөөн зочдод XXXII зуны олимпыг цуцлах эсвэл хойшлуулахгүй байх арга хэмжээ авч буйд баяртай байгаагаа хэлжээ.

Түүнчлэн “Олимпын наадам эхлэхээс 19 долоон хоногийн өмнө дэлхийн олон байгууллага шинэ коронавирусийн тархалтыг бууруулах дорвитой арга хэмжээ авч байгаа нь бидний амлалт биелэхэд түлхэц болж байна. Олимпын галт бамбар 56 жилийн дараа Токио хотод эргэн очиж байна. Энэ галт бамбар тус улсыг хендлөн гулд туулна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. “Токио-2020” олимпын наадмын галт бамбарыг 2016 оны Риогийн олимпын буудлагын тэмцээний алтан медальт Анна Коракаки хүлээн авчээ.

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Tags:

Нэр: Anibal Огноо: 7 April 2020

Fabulous, what a web site it is! This web site provides helpful data too
us, keep iit up.
играть в слоты бесплатно игровые автоматыонлайн без денег

Сэтгэгдэл бичих