Берлин-Москва-Улаанбаатарын тусгай нислэгээр 231 иргэн ирнэ

A673B36A-2C5B-4317-BF8D-1B6110587951

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 нислэг тусгай нислэг өнөөдөр 08.20 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардана.

ОХУ-ын Москва хотоос 02.50 цагт хөөрсөн уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирнэ гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Иргэдийг ирсэн даруйд 14 хоног тусгаарлах тул угтан авах шаардлагагүй гэдгийг Улсын онцгой комиссоос анхааруулж буй юм. Мөн  зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх аж.

Нислэгээр ирсэн иргэдийг ариутган халдваргүйжүүлж, тусгаарлах байранд хүргэх ажлыг ХӨСҮТ, ЦЕГ, МХЕГ, ОБЕГ нэгдсэн зохион байгуулалттайгаар ЦЕГ-ын албаны дарга, хурандаа Ж.Амгалан, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарын шууд удирдлага дор зохион байгуулна.

Ташрамд дурдахад, өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-аас 244 иргэнээ тусгай нислэгээр авч ирсэн. Өнөөдөр Токиогоос иргэдээ авч ирэх тусгай нислэг 8.55 цагт хөөрөхөөр төлөвлөөд байна.


URL:

Сэтгэгдэл бичих