Халдварыг ялах итгэлт бүтээлүүдийн эзэн Хань Дайчин
Хань Дайчин гуай Түнляо хотын Зарууд хошуунд нутагтай. 2020 оны 01-р сарын 27-ны өдрөөс байгууллагын тохируулгаар дүүрэг хороололд хамрагдаж “КОВИД-19″-ийн халдвараас сэргийлэн хянах орон нутгийн ажилд идэвхтэй оролцсон юм. Тэрээр ажиллаж байгаа хугацаандаа уран бүтээл бүтээж, шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг тэмцэж байгаа эмч сувилагчийг багтаасан үйл, олон баатруудыг магтан дуулж, өөрийн бүтээлдээ халдварт өвчнөөс сэргийлэн хянах ажил эцсийн ялалт байгуулахад бат итгэлтэй байгаа үзэл санаагаа илтгэсэн байна.
Хань Дайчин нь:
- Түнляо хотын Зарууд хошууны Мод суманд нутагтай. 1963 онд төрсөн. Хятадын уран зурагчдын эвлэлийн гишүүн, Хятадын бар зурагчдын эвлэлийн гишүүн, Өвөр Монголын Өөртөө Засах орны биет бус соёлын өв-Зарууд бар зургийн төлөөлөх чанартай өвлөн уламжлагч юм. Өвөр Монголын уран зурагчийн эвлэлийн хэрэг эрхлэгч, Түнляо хотын уран зурагчийн эвлэлийн орлогч тэргүүлэгч, Зарууд хошууны уран зурагчны эвлэлийн тэргүүлэгч, Зарууд хошууны Улс төрийн зөвлөлгөөний есдүгээр, аравдугаар удаагийн гишүүн, Хорчин нутгийн арван бар зурагчны нэг. Тэрээр 30 гаруй жилийн турш “Ардын өдрийн сонин”, “Хятад улсын уран зураг” сэтгүүл, “Үндэстний бүлгэмдэл”, “Өнөр цэцэг” зэрэг улс орны сонин сэтгүүлд 1000 гаруй бар зургийн бүтээлээ нийтүүлж, уран зургийн тусгай мэргэжилтнүүдийн өндөр үнэлгээ авсан бөгөөд уншигчдын таашаалд хүрсэн байна.
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
URL: