Дуучин Уитни Хьюстон нас баржээ

АНУ-ын дуучин Уитни Хьюстон өнгөрөгч бямба гаригт нас баржээ.

48 настай тэрээр шүтэн бишрэгчиддээ поп дууны хатан хаан хэмээн өргөмжлөгдөж байсан юм. Мөн тэрээр дуучин Бобби Браунтай шуугиан тарьсан хурим хийж байсан. Поп одыг нас бардаг шөнө цагдаагийн газар Беверли Хиллс зочид буудлаас яаралтай дуудлага хүлээж авсан байна. Тус зочид буудалд дуучин Уитни Хьюстон буудаллаж байсан аж.

Тус буудлын цагдаагийн ажилтан дуудлага хүлээж авсан даруйдаа поп дуучны байсан өрөө рүү гүйсэн байна.

Хамгийн хачирхалтай нь эмч нар одоог хүртэл алдарт дуучны үхлийн шалтгааныг олоогүй байна. Зарим шүтэн бишрэгчид нь “Засгийн газар Мерлин Монро, Елвис Преслейн адил үхлийн шалтгааныг нуухыг оролдож байна” гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих