Гэргийгээс нь ханиадны шинж тэмдэг илэрсний дараа Канадын ерөнхий сайд өөрийгөө тусгаарлажээ

49

Гэргийгээс нь ханиад томууны шинж тэмдэг илэрсний дараа Канадын ерөнхий сайд Жастин Трюдо өөрийгөө тусгаарлах арга хэмжээ авсан байна.

48 настай ерөнхий сайдаас өвчний ямар нэг шинж тэмдэг илрээгүй байгаа ч гэргийнхээ коронавирусийн шинжилгээний хариуг гартал гэртээ ажиллахаар болжээ.

Пүрэв, Баасан гарагуудад төлөвлөгдсөн байсан мужуудын захирагч нартай хийх уулзалтууд нь цуцлагдаж, оронд нь Трюдо тэдэнтэй утсаар ярилцахаар болсон байна.

Канадын ерөнхий сайдын албанаас гаргасан мэдэгдэлд “Саяхан Их Британийн Лондон хотод болсон арга хэмжээнд оролцоод буцаж ирсэн ерөнхий сайдын гэргий Софи Грегор Трюдогоос ханиадтай төстэй өвчний шинж тэмдэг илэрч, бага зэргийн халуунтай байна. Тэрээр өвчний шинж тэмдэг илэрсний дараа даруй эмчид үзүүлж, Covid-19 вирусийн шинжилгээ өгсөн юм. Одоо тэр гэртээ тусгаарлагдаад байгаа бөгөөд биеийн байдал нь тогтворжиж байна” гэжээ.

Өнөөдрийн байдлаар Канад улсад шинэ коронавирусийн халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа нь долоо хоногийн өмнөх тооноос хоёр дахин өссөн үзүүлэлт юм.

Э.Сэмүүн 

Эх сурвалж: AFP


URL:

Сэтгэгдэл бичих