Вашингтонд “COVID-19”-тэй холбоотойгоор онц байдал зарлалаа

13_Californ_ioВашингтон хотын дарга Мюриэл Боузер АНУ-ын нийслэлд “COVID-19”-ийн халдварын нөхцөл байдлын улмаас онц байдал зарлаж буй талаар мэдэгдлээ. “The Washington Post” сонинд мэдээлснээр өмнө нь Орегон мужид онц байдал зарлажээ.

Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп улс даяар онц байдал зарлаж магадгүй байгаа аж.

АНУ-д шинэ төрлийн коронавирусний 1162 тохиолдол бүртгэгдэж, 37 хүн нас барсан юм.

Америкт вирусний тархалт улам нэмэгдэж, 34 муж улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар өчигдөр /2020.03.11/ мэдээлсэн. АНУ-д олон нийтийг хамарсан үйл ажиллагаануудыг зогсоох, оюутан, сурагчид онлайнаар хичээлдээ сууж байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих