ДЭМБ /COVID-19/-ийг цар тахал хэмээн дүгнэлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ шинэ төрлийн коронавирусний халдвар /COVID-19/-ийг цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн дүгнэлээ.
Энэ тухай ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус энэ сарын 11-нд Женев хотноо болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр: “Цаашид COVID-19-ийн тохиолдол, түүнээс үүдэлтэй нас баралт болон халдвар шинээр бүртгэгдэж буй улсын тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байна. ДЭМБ тархалтын байдалд тухай бүрт нь үнэлгээ хийж байсан бөгөөд тархалт болон түүнээс үүдэлтэй хүндрэл ноцтой түвшинд хүрсэн. Халдварт өвчинд хайхрамжгүй хандах байдал мөн ноцтой түвшинд хүрлээ гэж үзэж байна.
Иймд бид COVID-19 цар тахал гэх ангилалд хүрч очлоо гэсэн дүгнэлт хийлээ” хэмээн тэмдэглэв.
Л.Нандинцэцэг
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: