COVID-19: Хятадад халдварын тоо 15-аар нэмэгджээ

14

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо тус улсад тархсан шинэ төрлийн титэм вирустэй холбоотой ээлжит мэдээллээ өглөө.

Тус хорооны мэдээлснээр, Хятадад нэг хоногийн дотор титэм вирусийн халдварын улмаас 11 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 3169 болсон байна.

Харин халдварын тохиолдол хоногт 15-аар нэмэгдэж, өвчний дэгдэлт эхэлснээс хойш нийтдээ 80.7 мянган хүн халдвар авчээ. Өнгөрсөн хоногт эдгэрсэн хүний тоо 1318 болж нийт эдгэрсэн хүний тоо 62.7 мянган хүн болсон байна.

Эрүүл ахуй, эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, халдвар тархсанаас хойш өвчний улмаас нас барах тохиолдол 3.92% байгаа аж.

 

 

Г.Бямбасүрэн

 


URL:

Сэтгэгдэл бичих