Оюутолгойн гурван ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ

4

Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаагаа явуулдаг “Оюутолгой” компанийн гурван ажилтныг тусгаарлаж, 62 иргэнийг ажиглалтанд аваад байсан. Учир нь тус гурван иргэн нь энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монгол Улсад ирсэн Франц иргэнтэй нэг онгоцоор хамт ирсэн юм. Тус Франц иргэн нь коронавирусийн халдвартай болох нь тогтоогдсон тул түүнтэй уулзсан нэгдүгээр зэргийн хавьтагчид болон түүнтэй хамт нэг онгоцоор ирсэн иргэдийг яаралтай олж илрүүлэн шинжилгээнд хамруулсан билээ.

Улмаар тусгаарлагдаад буй хоёр гадаад нэг монгол иргэнээс авсан шинжилгээний хариу сөрөг  буюу коронавирусийн халдваргүй гэж гарчээ. Энэ талаарх мэдээллийг дөнгөж сая Өмнөговь аймгийн онцгой комиссоос албан ёсоор мэдээллээ.

Тусгаарлагдсан болон ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн байгаа огт халуураагүй гэнэ.

Б.Аз

 


URL:

Сэтгэгдэл бичих