“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс уриалга өрнүүлэн,тэмцэл хийсний үр дүн гарлаа
Засгийн газар, Сангийн яам, Монгол банк, Арилжааны банкуудын холбоо зэрэг олон газар хамтарсан хуралдаан хийжээ. Үүний дүнд бага ч гэсэн үр дүнгүүд гарсан байна. Хэдий чамлалттай боловч энэ бол “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс нийгэмд дуу гаргаж, банкуудыг шахаж, уриалга өрнүүлэн тэмцэл хийсний бага ч гэсэн үр дүн гэж харж байна.
Өнөөдрийн хуралдааны дүнд Монгол банкны бодлогын хүү 1%-иар буужээ. Америк шиг шууд 1.75%-иас 1.25% болтол нийт хүүгээ бараг 30%-иар буулгаагүй ч бага ч болов хөдөлгөж доошлуулсан нь өрөөс өрийн хооронд амьдардаг Зээлтэй Монголчуудад багагүй дэм.
Бас нэг нааштай юм нь арилжааны банкинд байх ёстой доод үлдэгдэл 10,5% байсныг 8,5% болгож бууруулсан байна. Энэ бол банкууд өөрийн дураар хөдөлгөж болох 2% буюу нилээн их хэмжээний мөнгө үүслээ гэсэн үг.
Энэ мөнгөөрөө зээлээ царцаах уу, хүүгээ зогсоох уу гэдэг нь банкны өөрийн мэдэж шийдэх хэрэг гэж сангийн сайд хэллээ. Тэр нь ч зөв.
Одоо бид үүн дээр нь өөрийн хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй. Иргэн танаас шалтгаална. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ийнхөн ажил эхлүүлээд орхисонүй. Зээлтэй иргэн тан юу хийхийг нь мөн алхам алхамтайгаар зааж өгөхөөр ажиллаж эхэлжээ.
Улмаар, Банк, ББСБ, ломбарданд өр зээлтэй иргэн та хамгийн эхлээд тухайн газартаа өргөдөл бичиж өгөх юм. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Өргөдлийн ерөнхий загварыг бичиж бэлдсэн бөгөөд татаж авч болох аж. Харин өргөдлийг заавал өөрийн гараар бичсэн байх ёстой гэдгийг сануулжээ.
Түүнчлэн зөвхөн нэг иргэний биш, олон хүний өргөдөл нийлээд банкинд богино хугацаад шахалт үүсгэж чадвал тухайн байгууллага нэгдсэн арга хэмжээ авахад хүргэх нь тодорхой гэдгийг санах хэрэгтэй юм.
1. Өргөдөл дээрх цэгийн оронд өөрийн мэдээллийг нөхөж бичих
2. Банк, ББСБ аль нь ч бай энэ өргөдөл ижил үйлчлэх ёстой учир ялгаагүй бичээрэй.
3. Өргөдлийг бичихдээ энэ ерөнхий загвар дээр өөрийн нөхцөл байдлыг дэлгэрүүлэн бичиж болно. Тэгвэл таны талаар илүү мэдээлэл авч, шийдэхэд хялбар болно.
4. Таныг өргөдлийг хүлээн авсан байгууллага тантай зөвшилцөж, хамтран шийдвэр гаргах ёстойг бүү мартаарай! Зөвхөн тэдний хүслээс гадна гэрээ гэдэг бол таны нөхцөл байдлыг хамтад нь тусгаж, харилцан зөвшилцсөний үр дүнд гарах ёстой.
5. Тантай зөвлөөд зөвхөн зээлийн хүү төлөх нөхцөл санал болговол та тухайн хүүг төлж болох ч заавал энэ сард биш, орлоготой болсон үедээ нэмэлт байдлаар хувааж төлж болохыг санаарай! Орлогогүй үед төлөх боломж байхгүй бол заавал одоо төлөхгүй байх боломж танд бий.
URL: