Хоёр иргэн тусгаарлалтад байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хоёр иргэн тусгаарлалтад байна.
Тодруулбал, энэ сарын гурванд Испани-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Монгол Улсад ирж, зургааны өдөр Дорнод аймагт ирсэн иргэн О, мөн долооны өдөр АНУ-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэн О нар Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар гэрийн хорионд байсан бол энэ сарын 10-наас Онцгой комиссын шийдвэрээр ийнхүү тусгаарлагдаад байгаа юм.
Одоогийн байдлаар дээрх хоёр иргэнээс коронавирусний халдварын ямар нэг шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал хэвийн байна гэж мэдээллээ.
URL: