COVID-19-ийн талаар зөвлөгөө өгөх утсанд 300 гаруй хуурамч дуудлага өгчээ
Иргэд “COVID-19” халдвартай холбоотой зөвлөгөө, мэдээллийг ХӨСҮТ-ийн 100, 80086829, яаралтай тусламжийн 103 болон бусад эрүүл мэндийн байгууллагатай утсаар холбогдон авч байгаа.
Энэ утсанд өчигдрөөс хойш 900 гаруй дуудлага ирсэн. Үүнээс 300 гаруй нь тоглосон хуурамч дуудлага байжээ.
Эрүүл мэндийн салбарынхан эмч, мэргэжилтнүүд 24 цагаар ээлжлэн ажиллаж байгаа энэ үед хуурамч дуудлага өгч, ачаалал нэмэгдүүлж ажилд нь садаа болохгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа.
URL: