Олимпын наадмыг нэг юмуу хоёр жилээр хойшлуулж магадгүй

A woman wearing a protective face mask, following the outbreak of the coronavirus, walks past The Olympic rings in front of the Japan Olympics Museum in Tokyo

МОСКВА. /РИА Новости/. Токиогийн олимпын наадам энэ жилдээ цуцлагдвал наадмыг нэг юмуу хоёр жилээр хойшлуулж магадгүй байна гэж Японы Олимпын наадмыг зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахаши мэдэгджээ.

“Олимпын наадам цуцлагдана гэж би бодохгүй байна. Хэрэв тийм зүйл болвол Олон улсын олимпын хороо хүнд байдалд орно. Олимпын наадам болох хугацааг нэг хүртэлх жилээр хойшлуулвал наадам спортын өөр олон чухал үйл явдлуудтай зэрэгцэх учраас энэ нь хүндрэлтэй асуудал юм. Ирэх жилийн спортын арга хэмжээнүүдийн хуваарь хэдийнээ гарчихсан байдаг учир Олимпын наадмыг хоёр жилээр хойшлуулах нь илүү амар байх юм” хэмээн тэрбээр ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих