Нью-Йоркийн “хязгаарлалтын бүс” рүү цэргүүдийг илгээжээ

712-1583884670800ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Нью-Йорк муж улсын Уэстестер тойргийн Нью-Рошелл хотын эргэн тойрны 1.6 километр хэсгийг “хязгаарлалтын бүс” болгож, цэргүүдийг байршуулсан гэж тус муж улсын захирагч Эндрю Куомо мэдээлжээ.

АНУ-д бүртгэгдсэн коронавирусний халдварын тохиолдлуудын хамгийн том голомтын Нью-Рошелл хэмээн үзэж байгаа юм. Цэргүүд сургуулиудыг халдваргүйжүүлж, тусгаарлагдсан хүмүүст хоол хүнс хүргэнэ. Нью-Йорк муж улсад халдварын 173 тохиолдол бүртгэгдсэний 108 нь Уэстчестер тойрогт бүртгэгдсэн байна.
Мөн Нью-Рошелл хот дахь сургууль болон хүмүүсийн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг хоёр долоо хоногийн хугацаагаар түр зогсоож, хотын эмнэлэгт коронавирусний шинжилгээний төхөөрөмжийг суурилуулахаар төлөвлөжээ.
АНУ-д сүүлийн мэдээллээр халдвар авсан хүний тоо 849 болж, 27 хүн нас барсан байна.
Коронавирусний халдварын тухай шинэ мэдээллүүд 
Туркт халдварын анхны тохиолдол бүртгэгджээ. Халдвар илэрсэн турк эрэгтэйг Европоос халдвар авсан хэмээн үзэж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын ажилтнаас халдвар илэрсэнтэй холбогдуулан энэ сарын 20 хүртэлх бүх уулзалтыг хойшлуулжээ.
Их Британид халдвар авсан хүний тоо 373 болж, 6 хүн нас барсан байна.
Халдварын улмаас дэлхий даяар нас барсан хүний тоо 4000 давжээ.
Италид халдвар авсан хүний тоо 10139 хүрч, 631 хүн нас баржээ.
Эх газрын Хятадаас гадна бүртгэгдсэн тохиолдлын тоо 35 мянга давсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих