МИНИЙ МУУ НАМЖСАН ЭХ ОРОН

Хамгийн их улстєржиж, намчирхдаг орнуудыг жагсаавал єрсєлдєгчгvйгээр эх орон маань нэгдvгээрт жагсах нь тодорхой. Ард иргэдийнх нь амьдрал доройтохоор хvссэн хvсээгvй улстєрждєг гэдэг улиг болсон vгийг давтахаас єєр аргагvй нь. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн учраас бvх салбарт дээд цэгтээ хvртэл улстєржиж эхэллээ. Сvvлийн vед хийж буй томилгооноос л бvх зvйл ойлгомжтой болж буй. Улс тєрийн бараан сvvдэр тусаагvй салбар гэж vгvй боллоо. Бvх зvйл урвуу тогтолцоонд орсны жишээнvvд ар араасаа аяндаа л хєврєх нь “гайхамшигтай”.

Иргэдийн бvртгэл

Цахим иргэний vнэмлэх гээчтэй болоод хvн бvрийн мэдээлэл тvvнд нь агуулагдах юм гэж ирээд л бишгvй ярьж, бичсэн. Гэвч цахим иргэний vнэмлэх сураг чимээгvй болоод удлаа. Шинэ он гарангуут тараана хэмээсэн бол Улсын бvртгэлийн ерєнхий газрын дарга нь єєрчлєгдсєн учраас таг гацчихав. Гарын авран хурууны хээ аваад л, хvн амаа нэг бvрчлэн тоолж, бvртгэлтэй болгох юм гэж мєн ч их сурталчилсан даа. Нийгмийн халамж, нийгмийн хамгаалал, эрvvл мэндийн болон тєрєл бvрийн даатгал, боловсрол зэрэг тєрийн vйлчилгээг цахим иргэний vнэмлэх авсан л бол хvртэж чадна гэсэнсэн. Тvvгээр ч барахгvй ирэх зургадугаар сарын 20 гэхэд vvнийгээ орон даяар тарааж дуусахаар тєлєвлєж. УИХ-ын сонгуулиас ємнє иргэдээ цахим vнэмлэхжvvлж, сонгуулийн зарим нэг будлиан, булхайг арилгах зорилготой юм байх. Иргэний бvртгэлийн цогц мэдээлэл агуулж, нууцлал сайтай, шилжилт хєдєлгєєн, сонгуулийн санал єгсєн эсэх, цэргийн алба хаасан болон татвар тєлсєн зэргийг мэдээлэх гэнэ билээ. Нэгдvгээр сардаа батгааж Монгол Улсын иргэн л бол ийм vнэмлэх тарааж эхэлнэ хэмээв.
йтугай хоёрдугаар сар дундаа орж байхад сураг чимээ гарахгvй, таг чиг. Экс дарга нь сонгуульд нэр дэвшихээр ажлаа єгєєд сар гаруйн дараа тvр орлон гvйцэтгэгч хэмээх албан тушаалд Л.Амарсанаа гэдэг МАН-ын нарийн бичгийн дарга асан улс тєрийн албан тушаал хашиж байсан хvнийг томиллоо. Иргэдийнхээ бvх тєрлийн мэдээллийг хариуцдаг байгууллага ийн сонгуулийн штабын нэг хэсэг болох нь. Сонгуулиар нас барсан хvмvvсийг босгож ирээд санал єгvvлдгээ юман чинээ боддоггvй хvмvvс ирэх зургадугаар сард ямар гээчийн сюрприз барихыг тэсэн ядан хvлээх хэрэгтэй бололтой.

Намын улаан фэн урлаг минь

Улс тєрийн бохир тоглоомоос хамгийн ангид салбар урлаг, спорт гэж ойлгодог цаг ард vлдсэн шvv. Ард тvмний хайртай дуучин, жvжигчин, тамирчин аль нэг намын фон болон дагаж гvйх нь яасан ч ичгvvртэй юм. Зарим нь бvр vзэл бодлоо баталгаажуулж намын бат илэрхийлэх гардан авч, тvvгээрээ сурталчилгаа хийгээд авсан. Бидний vлгэрлэн дууриах дуртай гадаадад гэхэд урлаг, спортын одод нь тэр намыг дэмждэг гэдгээс илvv аль нэг улс тєрийн хvчний улаан фэн болж гvйж буйг сонсоогvй л юм байна. Гэхдээ сонгууль явуулдаг хэлбэр нь тун тєстэй хойд хєршийн ах нар бол арай єєр жишээнд багтана. Саяхан болсон тєрийн Думын сонгуулиар теннисийн дэлхийн номер нэг тамирчин байсан Марат Сафин, дэлхийн хvнд жингийн боксын аварга Николай Валуев, бєх Александр Карелин, гимнастикийн тамирчин Алина Кабаева, уран гулгалтын олимпын аварга Ирина Роднина, дуурин дуучин Мария Максакова нар сонгогдож, улстєрчид болсон. Хойд хєршийн эл жишээг манайхан давтахыг хэн байг гэхэв.

Бусад…

Бизнес бол том жижиг гэлтгvй намын далбаан дор урагшилдаг жамтай. Мэдлэг, боловсролтой залуус бизнесийн салбарт шударгаар єрсєлдєхєєс илvvтэй аль нэг нам дагаж далбайж байж ажлаа бvтээдэг. Хvнд сурталтай тєрийн vйлчилгээнээс залхсандаа тэр. Хууль, хяналтынхан, шvvгч нар ч гэсэн ардаа намын ивээлд багтсан байх нь бий. Цэцэрлэг, сургуулийн эрхлэгч, захирал нарыг томилоход хvртэл улс тєр их бага гэлтгvй нєлєєлж л байгаа. Хvvхдийн тєлєє газарт томилогдсон шинэ дарга нь намын эмэгтэйчvvдийн холбоог толгойлж байсан жишээтэй. Шатахуун импортолдог томоохон компаниудын удирдлагууд нэгэн намын Бага хуралд комоороо хvрэлцэн ирж харагдав. Гэх мэтчлэн салбар бvрт намуудын тусгал хvрчихэж.

Улстєржихийн дээд туйл

Улс тєржилт, намчирах євчин нь ужгирсан гэж хєдєє орон нутгийн иргэдийг л хэлэхгvй бол єєр хэнийг хэлэх вэ. Сонгууль болоход хєдєєний айл бvр нэгэн дээвэр дор багтахын аргагvй олон намын гишvvнтэй болж, хуваагдахад хvрдэг. Саахалт айлын євєє, эмээгээс эхлээд сум даяараа хэн нь аль намын гишvvн, дэмжигч гэдгийг нь алган дээр тавьсан мэт мэддэг улс орон дэлхийн єєр хаа ч байхгvй биз. Нэг бодлын бахархмаар ч юм шиг. Заримдаа бvр бvхэл бvтэн сумыг нэг гэр бvл эзэгнэн суух нь бий. Тэнд тєрийн ажил биш компанийн ажил хэрэг явуулж байгаа мэт ах, дvv хамаатан саднаараа бvлэглэн оршин тогтнож буй гол шалтгаан зєвхєн намтай холбоотой. Хорь гаруй жил талцаж, намчирхаж ирсний “ачаар” 330 сум хєгжлийн доод туйлдаа хvрсэн.
Нэг намаас нєгєє улс тєрийн хvчин дамжсан тєрийн ажил хэзээ л олигтой бvтэж байлаа. Тэдний эхлvvл-сэн ажил бидэнд хамаагvй гэдэг “хууль” vйлчилдэг. Энэ бол улс тєрийн хатуу тоглоомын нэг дvрэм. Хэдий болж бvтэж, цааш явах ирээдvйтэй ажил байсан ч хамаагvй єрсєлдєгч намын эхлvvлсэн ажлыг vргэлжлvvлэх нь тэнэг хэрэг гэдэг юм билээ. Ингээд л намын нєлєєнд автсан єрєвдєлтэй эх орноо гэрээсээ дєнгєж гараад л мэдэрч эхэлнэ дээ. Намгvй бол та хэн ч биш болох вий, манай улсад.

ARDCHILAL


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих