Худалдааны төвүүдийн гурил, будааны лангуу хоосорч эхэллээ

Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой иргэд хүнсээ нөөцөлж эхэлжээ.

Хүчитшонхор, Хархорин зэрэг захуудад мах дуусч байгаа бол ХУД-ийн Emart сүлжээ дэлгүүрийн гурил, будааны лангуу хоосорсон байна. УОК болон НОК-оос хүнсний хомсдол үүсэхгүй учир нөөцлөх шаардлагагүй гэж зөвлөж байгаа боловч иргэд хэдийнээ нөөцлөөд эхэлсэн байна.

Яг одоо ХУД-ийн Emart сүлжээ дэлгүүрийн нэг кассанд 100 гаруй хүн оочерлож байна.

http://www.npost.mn/a/166027


URL:

Сэтгэгдэл бичих