Хятадын эрдэмтэд автобусанд байсан 48 хүнд халдвар яаж тархсныг ТОГТООЖЭЭ

9963

Covid-19 өвчнийг үүсгэгч энэхүү шинэ төрлийн корона вирус нь агаарт 30 хүртэлх минут байж 4.5 м хүртэл зөөвөрлөгдөх чадвартай болохыг Хятадын цар тахал судлаачдын судалгаа харуулсныг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд зөвлөж байна.
Амьсгалын замаас агаар дуслаар тархсан бичил дуслууд нь ямарваа гадаргуу дээр хэдэн хоног байж түүнд хүрсэн хүн нүүр амандаа хүрвэл дамжин халдах чадвартайг анхааруулсан байна. Гэхдээ гадаргуу дээр байх хугацаа нь орчны температур болон шил, төмөр, мод, хуванцар, даавуу гэх мэт ямар гадаргуу вэ гэдгээс шалтгаалж байсан байна, жишээ нь 37 орчим градуст шил, даавуу, метал, хуванцар болон цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьд байжээ.
Энэхүү дүгнэлтийг Хятадын Хунан мужийн эрдэмтэд цагаан сарын их хөдөлгөөний үеэр 1-р сарын 22нд хот хоорондын автобусаар зорчсон хүмүүс дунд халдвар яаж тархсныг судалсны үндсэн дээр гаргажээ.

Зорчигч А (улаан) нь өвчилсөн байсан бөгөөд тухайн үед өвчний цар дэгдэлтийн талаар анхааруулга эхлээгүй байсан тул ихэнх хүмүүс маск зүүгээгүй байжээ. Хэдийгээр энэ эхний өвчтэй хүн (улаанаар тэмдэглэсэн) ямар ч хүнтэй харилцаагүй, хэн нэг хүнтэй яриагүй, гар бариагүй боловч автобусанд цуг байсан 48 хүнээс дор хаяж 13 хүн халдвар авсан нь батлагджээ.
Түүнтэй ойр суусан хүнээс гадна түүний эгнээнд байсан бүр 4.5 м хол байсан хүмүүс хүртэл халдвар авсан байна. Энэ нь автобусны цонх бүгд хаалттай, эйркондишн ажиллаж байсан нь вирус агуулсан агаар дуслыг халуун агаар нааш нь цааш нь үлээн зөөвөрлөснөөс болсон гэж үзэж байгаа юм байна. Эдгээр халдвар авсан хүмүүс сүүлд бүгд шинжилгээгээр тогтоогдсон боловч нэг хүн огт өвчний шинж тэмдэг үзүүлэхгүй байжээ (цэнхэр). Ийм хүн өвчилсөн нь мэдэгдэхгүй цааш халдвар тараах маш өндөр эрсдэлтэй юм. (Өөрөө өвдөхгүй боловч халдвар тараагч).
Энэ нь битүү орчинд олон хүнтэй газар халдвар тархах маш өндөр боломжтойг батлан харуулжээ.
Эдгээр зорчигчид цагийн дараа бууцгааж дараагийн хотооос өөр зорчигчид 30 минутын дараа суусан нь мөн халдвар авсан байна (ягаан). Энэ нь вирус агуулсан үл үзэгдэх бичил дуслууд аливаа гадаргуу дээр унасан ч халдвар тараах өндөр чадвартайг баталж байна.
Энэхүү вирус нь агаараар тархдаггүй, харин өвчтэй хүний ам хамраас гарсан шингэний бичил дусалд агуулагдан аливаа гадаргуу дээр унаснаасаа хойш хэдэн хоног хүртэл амьд байж түүнд хүрсэн хүмүүс гараараа ам хамартаа хүрснээр халдвар авч байгаа нь нотлогдоод байна.
Эдгээр 48 зорчигчоос маск зүүсэн хүмүүс огт халдвар аваагүй байна.
Энэхүү судалгаанаас харахад маск зүүх, гараа угаах, ариутгал цэвэрлэгээ хийх нь энэхүү вирусээс бүрэн сэргийлж чаддаг байх нь.
Орчуулсан Н.Мяндас
Эх сурвалж: South China Morning Post


URL:

Сэтгэгдэл бичих