УОК хуралдаад гаргасан шийдвэрээ танилцуулж байна

bfbada3613bf1bf12e6233475f8d5f1aУОК-ын хуралдаан дуусч, мэдээлэл хийлээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сайд: Хөдөлгөөнүүдийг хязгаарлаж, зогсоож байгаа. Эхний коронавирус бүртгэгдсэнтэй холбогдуулж тархалтыг барих зорилготойгоор хувийн тээвэр, гал тэрэг, орон нутгийн нийтийн тээврийг гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл хаасан. Шийдвэрийг мэдээгүй замд гарсан иргэдийг очих газарт нь оруулах болно.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан сайд: Хүнсний захууд хаагдахгүй. Гэнэтийн худалдан авалт нь араасаа хомсдол үүсгэж, үнийг өсгөх хандлагыг дагуулдаг. Найман нэрийн бараа, бүтээгдэхүүний хангамжийг нөөцөлж чадсан байгаа. Дотоодын нөөцөөрөө хэрэглээгээ хангах нөөц бий. Иймд тайван байх хэрэгтэй иргэд ээ.


URL:

Сэтгэгдэл бичих