Алдарт хөлбөмбөгчин Роналдиньо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр баривчлагджээ

760178adfa77a4e49847d5dc93185122

Нэрт хөлбөмбөгчин Роналдиньо Өмнөд Америкийн Парагвай улсад хуурамч бичиг баримт бүрдүүлсэн хэргээр саатуулагджээ

Өдгөө 39 настай Бразил улсын иргэн Роналдиньо Парагвай дахь “Resort Yacht & Golf Club” буудалд дүү Робертын хамт Лхагва гарагийн орой саатуулагдсан гэж Парагвайн Дотоод хэргийн яам мэдэгдлээ.

“La Nacion” сонин мэдээлснээр тэд Роналдиньо, Роберто гэсэн нэртэй Парагвайн гадаад паспорт ашиглаж байгаад баригдсан аж. 

Парагвайн цагдаагийн газар ах дүү хоёуланг нь тус буудалд тодорхойгүй хугацаагаар хөл хорионд оруулсан тухай мэдээлжээ.

Роналдиньог хэдэн хүний хамтаар Парагвай улсад бизнесмен Нельсон Белотти урьсан байна. Нельсон Роналдиньог фенүүд болон нэр хүндтэй хүмүүстэй харилцаж байгааг харуулсан арга хэмжээ зохиохоор төлөвлөж байжээ.

Роналдиньо нь дүүгийнхээ хамтаар 2015 онд Гуайба нуурын байнгын хамгаалалтын бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр загас барьсан хэрэгт буруутгагдсан бөгөөд үүнээс болж 2018 онд 8.5 сая ам.долларын торгууль төлсний дээр хилийн хорионд орж гадаад паспортаа хураалгасан байна. 

Хэдий Бразилаас гарах эрхгүй болсон ч Роналдиньог өнгөрсөн оны есдүгээр сард тус улсын аялал жуулчлалын салбарын элчээр томилсон юм.

CAAK.mn


URL:

Сэтгэгдэл бичих