Францад коронавирусын улмаас 25 хүн нас баржээ
Манай улсад гуравдугаар сарын 2-нд ирээд коронавирусын халдвар илэрсэн Францын иргэнийг яагаад тусгаарлаагүй вэ гэх асуудал үүсч байгаа.
Тэгвэл Франц улсад нөхцөл байдал ямар байгаа талаар Франц дахь Монгол Улсын ЭСЯ-ны фэйсбүүк хуудсанд мэдээлэл гарчээ.
Уг мэдээлэлд:
Франц Улсад коронавирусын тохиолдол сүүлийн 24 цагийн байдлаар нийт 1412 тохиолдол илрээд байгаа аж. Сүүлийн нэг хоногт 286 шинэ тохиолдол шинээр нэмэгдсэн байна. Тус улсад коронавирусээр нийт 25 хүн нас баржээ.
Францын Эрүүл мэндийн сайд Ж.Саломон мэдэгдэлдээ хоёрдугаар шатнаас дараагийн шатанд шилжих аргагүй нөхцөл үүслээ гэжээ. Энэ нь сургуулиудыг хаах зэрэг нөхцөл үүсчээ гэсэн үг аж.
Фэйсбүүкээс үзэх
https://www.facebook.com/ambassademongolie/posts/2794168197362924
Эх Сурвалж: Gereg.mn
URL: