Ж.Амгалан: Францын иргэнтэй нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 хүний нэрийг тогтоосон

61

Монгол Улсад шинэ төрлийн коронавируст халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт Францын иргэнээс илэрсэн талаар мэдээллийг бид өмнө хүргэсэн. Энэ дагуу Улсын онцгой комисс өглөө 06 цагт хуралдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Францын иргэний ирсэн онгоц, явсан маршрут, байрласан, орсон газруудыг тогтоосон. Нэгдүгээр хавьталттай байж болзошгүй 500 хүний нэрийг тогтоосон. Энэ иргэдээс шинжилгээ авах ажлыг цагдаагийн байгууллага эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна.

Сумаас, аймгаас Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнийг зогсоож байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд энэ дэг журмыг чанд сахиулахыг нийт иргэд, сум орон нутгийн засаг захиргаанаас хүсэж байна. Иргэд нийгмийн дэг журмыг онцгойлон сахиж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад хувь хүн бүр анхаарах шаардлагатай.” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих