Коронавирус илэрсэн Франц иргэнийг яагаад тусгаарласангүй вэ?
Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ. Халдвартай тогтоогдсон Франц иргэн нь 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн байна. Одоогоор хүчний байгууллагууд нэгдүгээр хавьтлын 100 гаруй иргэнийг олж илрүүлэх ажлыг хийж байна.
Тэгвэл коронавирусийн халдвар илэрсэн бүс нутгаас ирсэн Франц иргэн яагаад 14 хоногийн тусгаарлалтаас гадуур өнгөрөв. Халдвар авсан иргэний явсан газар, уулзсан хүмүүс өндөр эрсдэлд орчихлоо.
Халдвартай бүсэд айлчлал хийсэн Ерөнхийлөгч болон түүний багийнхныг 14 хоног тусгаарлачихсан байгаа. Гэтэл ялгаагүй дэлхийгээр хэрэн хэсэж ирсэн Франц иргэнд давуу эрх олгов.Түүнийг яагаад 14 хоног тусгаарласангүй вэ?
57 настай Франц иргэний Монгол Улсад ирснээс хойш 7 хоногийн маршрутыг хүргэе.
О.ОНОН
Эх Сурвалж: Olloo.mn
URL: