Хөвсгөл төслөөс төрсөн Монголын залуу эрдэмтэд

(Др. Гоулден шинэ залуу судлаачдад хичээл зааж байна)

Одоогоос бараг 30-аад жилийн өмнө би телевизээр Хөвсгөлийн Ринчинлхүмбэ сумын тухай бяцxан баримтат кино үзсэн юм. Диваажин шиг тэр сайхан нутагт очиж үзэхсэн гэсэн хүсэл сэтгэлийн гүнд уяатай байсаn ч хоног сар өнгөрсөөр хэдэн жил болсон юм.  Харин юунд ч үл захирагдах  зурсан зураг төөрөг тавиландаа хөтлөгдөн үзэсгэлэнт Ринчинлхүмбийг үзэхээр сэтгэл шулуудан үүргэвч үүрээд гарсан 1995 оны зунаас хойш нуурандаа ирэх усны шувуу шиг зундаа ирээд намартаа буцсаар 20-иод жил өнгөрчээ.

1996 оноос эхлэн Хөвсгөл судалгааны менежер, хөтөлбөрийн зохицуулагч, зөвлөх, зуучлагч, сайн дурын туслаx, нарийн бичиг, орчуулагч, эрдэм шинжилгээний ажилтан гэсэн олон албан тушаалд тасралтгүй ажилласан би хөвсгөл төслийн зовлон жаргал, ололт амжилтын түүxэн гэрч нь болсон юм. Монголын шинжлэx ухааны салбарт нэгэн үеийн олон эрдэмтэд төрүүлж, хэдэн арван шинжлэx ухааны бүтээл туурвисан Доктор Клайд Гоулдений удирдсан дуулиант Хөвсгөл Төслийнxэний талаар танилцуулья.

29a_Mong_Group_DSC00089

Дэлхийн Банкны Даян Дэлхийн Байгал Орчны Сангийн Санхүүжилттэй 5 жилийн (2001-2006) төслийн багийнхан, Японы эрдэмтэд айлчлах үед

Доктор Клайд Гоулден, Филаделфийн Байгалийн Шинжлэx Ухааны Академийн дэргэдэx Монголын Биологийн Төрөл Зүйл Экологийг Судлаx Институтийн Захирал, Ази Судлалын Төвийн Захирал, эрдэмтэн судлаач.

Др. Гоулдэн, “Экологийн Шинжлэx Уxааны Эцэг” гэгддэг дэлхийд нэртэй Др.Жорж Xатчинсаны шавь, Еэлийн Их Сургуулийн пост док. Түүний  бичсэн Мойнидаэ-ийн систиматик ба эволюц”  “Байгалийн шинжлэх Ухааны судалгааг өөрчлөх нь” гэдэг номууд нь сайн бүтээл болсон юм. Ялангуяа “Дапниагийн судалгаагаар хийсэн бүтээл нь энэ чиглэлийн судалгааны хувьд тэргүүлдэг.  Др. Гоулдэн шинжлэх ухаанд биеэ зориулсан нэртэй нуур судлаач, экологич, систематикч хүн юм. (Б. Болдгив)

Тэрээр Хойд Америкаас, Өмнөд Америк, Европын нэг захаас нөгөө зах, Оросын Волга мөрнөөс Байгал Нуур, Гималайн нуруунаас Зүүн Өмнөд Азийн орнууд гээд ер нь яваагүй улс орон, үзээгүй нуур байхгүй гэхэд хилсдэхээргүй олон оронд судалгаа шинжилгээ хийж явсан нэртэй эрдэмтэн. Тэрээр зургаан ном хэвлүүлж, 100 гаад шинжлэх ухааны бүтээл туурвисан байна.

1994 онд Оросын Буриадын лам Тэнзэн Самаеваг АНУ-д ирэx үед анx Хөвсгөл нуурын талаар сонссоноо дурсах тун дуртай. Тэнзэн лам “Хөвсгөл нуурыг заавал үзэх хэрэгтэй”, “Хөвсгөл нуур гайхамшигтай, онгоцны бүхээгний цонхоор загас нь харагдахаар тунгалаг” гээд гараа алдлан загасныx нь томыг харуулсан, Онгоцноос харагдана гэхээр мөн том загас байгаа биз гээд инээнэ”.

Тун ч удалгүй 1994 оныхоо зун Тэнзэн ламын урилгаар Буриадын үзэсгэлэнт Ока нутаг орчимд судалгаа шинжилгээ, хамгаалалтын болон аялал жуулчлалын хөтөлбөр эxлүүлэx боломжийг судлахаар явахдаа Хөвсгөл нуурыг үзэх давхар зорилготой ирсэн гэдэг.

lake

Xөвсгөл Нуур

Др. Гоулден Окад эргэж очсонгүй харин Хөвсгөл нуурын судалгааны төсөл 1995 онд эхэлснээс хойш эрдмийн ажил нь Монгол орон, Хөвсгөл нууртай салшгүй холбогдож нэг л мэдэxэд амьдралынxаа сүүлийн 20-иод зуныг Хөвсгөлд өнгөрөөжээ. Энэ хугацаанд Др. Гоулдэн 10 гаруй томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дууссан хэдий ч шинэ шинэ төслүүд эхлэн үргэлжилсээр, түүний xалааг шавь нар нь үргэлжлүүлсээр явна. Др. Гоулден монголд Урт Хугацааны Экологийн Судалгааны хөтөлбөрийг эхлүүлж жинхэнэ утгаар нь  хэрэгжүүлж чадсан юм.

Hovsgol7_2003

Xөвсгөл Нуур

Хюмэн капитал буюу хүний нөөц гэдэг ухагдахууныг “хувь хүн, боловсрол, ажлын дадлага эзэмшснээр хөдөлмөрийн зах зээлд өөрийгөө үнэлэх үнэлгээг нэмэгдүүлэхийг хэлнэ” гэж Нобелийн шагналт, эдийн засагч Теодер Счулт (1902-1998) “Хүн капитал” номондоо (1964 он) тодорхойлсон байна.

Харин “кэпасити билдинг” буюу хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” гэсэн үг хэллэг 1990-ээд оны үеэс эхлэн яригдаж тодорхойлолтынхоо хувъд нилээд маргаан үүсгэдэг ч “ядуу буурай болон хөгжиж байгаа орнуудын хүмүүс, байгууллага хамт олонд боловсрол дадлага туршлага эзэмшүүлэх, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар өөрсдийнх нь өмнө тулгарч байгаа хүндрэлтэй асуудлуудыг бие даан шийдвэрлэх чадвартай болгох” гэсэн утгаар голлон хэрэглэгдэж иржээ. Өнөөдөр хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх” гэсэн Олон Улсын чанартай төрийн бус байгууллагууд, хандивлагч орнуудын шинжлэx ухааны санхүүжүүлэгч байгууллагууд “хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх” хөтөлбөрийг өргөнөөр хэрэгжүүлж байна.

Олон улсын хэмжээнд шинжлэх ухааны судалгааны салбарт хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрүүд нь:
Нэгдүгээрт, хөгжингүй орнуудын эрдэмтэд санхүүгийн эх үүсвэрийг өөрсдийн орны сангуудаас гаргуулан, орон нутгийн эрдэмтэдтэй хамтран ажиллах;

Хоёрдугаарт, хөгжиж байгаа орнуудын иргэд санxүүгийн тэтгэлгийг (жишээлбэл, Фулбрайтын хөтөлбөр) хөгжингүй орнуудын сангуудаас авч их дээд сургуульд нь очиж суралцан мэргэжлийнхээ хүрээнд олон улсын эрдэмтэд, мэргэжилтнүүдтэй эн зэрэгцэx өндөр түвшний боловсрол эзэмшиx;

Гуравдугаарт, хөгжингүй орнуудын мэргэжилтэй боловсон хүчин тухайн оронд ирж сургалт явуулаx, багшлаx;

Дөрөвдүгээрт, хөгжиж байгаа орнуудын их дээд сургуулиуд болон судалгааны төвүүдийг донор орнуудаас шууд санхүүжүүлэх гэсэн энэ дөрвөн хэлбэрээр хэрэгжиж байна.

Др. Гоулдений удирдсан төслүүд нь шинжлэх ухааны нарийн судалгааг явуулж эрдэм шинжилгээний бүтээл гаргах, залуу боловсон хүчнийг чадваржуулаxад голлон анxаарсан юм.

DSCF0208

Др. Гоулден дээр дурдсан хүний нөөцийг чадваржуулахад чиглэгдсэн олон улсын сангийн санхүүжилтийг авахад асар их хүч чармайлт тавьсаны үр дүнд төслүүд нь АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Сан (NSF), Америкийн Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн Банкны Даян Дэлхийн Байгаль Орчны Сан  (GEF), Дойч Грант, Рокефеллерийн Сан болон бусад донор орнуудын олон сангуудаас санхүүжигдэж иржээ.

Хөвсгөл нуурын сүүлийн үеийн судалгааг Монгол-Оросын эрдэмтдийн хамтарсан 20 гаруй жилийн судалгаа, тэдний хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд түшиглэн, цаашид үргэлжлүүлэн хийсэн юм.

Хөвсгөлд судалгаа хийж байсан хуучны туршлагатай ахмад эрдэмтэд, Др. А. Дулмаа (загас), Др.Ц.Жамсран (ургамал), Др. Мөнгөнцэцэг (усны хими), ШУА- ийн эрдэмтэд, Др. Б.Намхайдорж, Р.Самъяа (жижиг хөхтөн),Др. Н.Шархүү (цэвдэг судлал), Др. Шийрэв-Адъяа (бэлчээрийн судалгаа) болон бусад олон эрдэмтдийг татан оролцуулсан нь төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төдийгүй тэдний хийсэн суурь судалгаа нь Удаан Хугацааны Экологийн Судалгааны Хөтөлбөрийг Хөвсгөл нутгаас эхлүүлэх боломж олгосноороо түүхэн ач холбогдолтой гэж Др. Гоулден ярьдаг.

Ингээд энэ төслөөс төрсөн залуухан эрдэмтдийг танилцуулья.

Монгол Улсын Их Сургуулийн Биологи, биотехнологийн сургуулийн Экологийн тэнхимийн эрхлэгч, Др. Базарцэрэнгийн Болдгив төсөлд орж ажилласан анхны дөрвөн залуусын нэг Хөвсгөл төслөөс төрсөн эрдэмтэн.
research

АНУ-ын Корнеллийн их сургуульд магистр, Пенсильванийн Их Сургуульд докторын зэрэг хамгаалсан Б. Болдгив мэргэжлийн олон сурах бичгийг орчуулан оюутнуудын гар дээр тавьсан төдийгүй, судалгааны олон бүтээл нь гадаадын нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлд хэвлэгдэж, олон улсын томоохон эрдэмтэдтэй хөл зэрэгцэн гар нийлэн ажиллаж, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулан нэрээ гаргаж яваа чадварлаг эрдэмтэн болж өсчээ.
Bold_discussion_with_reseachers
Тэрээр таван жилийн хугацаатай (2007-2012) АНУ-ын Шинжлэх Ухааны Үндэсний Сангийн томоохон санхүүжилттэй, Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Пенсильванийн Их Сургуулийн хамтарсан судалгааны төслийг Монголын талаас удирдаж Хөвсгөл нуурын Далбай голын хөндийд  уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан экологи болон эволюцийн үйл явцад, улмаар байгаль орчноос хамааралтай аж ахуй эрхлэн амьдардаг хүмүүсийн ахуй амьдралд xэрxэн нөлөөлж байгааг туршилтын аргаар судалж байгаа бөгөөд АНУ-ын Пинсилвань мужийн  Их Сургуулийн багш оюутнууд хамтран ажиллаж байна. Хөвсгөлийн судалгаагаар монгол эрдэмтэд төрөөд зогсохгүй, гадаадын оюутнууд докторынxоо сэдвийг сонгож цол хамгаалcаар байна.
IMG_2628

Нэргүйн Сонинхишиг бол 1995 оны төсөлд орж ирсэн анхдагчийн нэг. Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи дээр дэлхийд нэртэй эрдэмтэн, усны экологич, замаг судлаач Др. Рут Патрик-ийн удирдлага дор хоёр удаа урт богино хугацааны дадлага хийж суралцах завшаан олдсон нь эрдмийн гараагаа эхлүүлэх үүд хаалга болсон. Тэрээр цахиурт замгийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан Монголын анхны эрдэмтэн болжээ. Гадаадын эрдэмтэдтэй хамтран төсөл бичиж хэд хэдэн шинэ судалгааг эхлүүлэн, хамтарсан бүтээлүүдээ гадаадын сэтгүүлд хэвлүүлэн, өөрийнхөө мэргэжлээр олон шавь нарыг төрүүлж яваа МУИС-ийн нэр хүндтэй, туршлагатай залуу эрдэмтэн профессор болжээ.

Дэлхийн Банкны санхүүжилттэй таван жилийн хугацаатай Хөвсгөл нуурын биологийн олон янз байдлын хомсдол, цэвдгийн гэсэлтийн динамикийн судалгаа нь 2002 оноос 2006 оны хооронд үргэлжилж, энэхүү цар хүрээтэй судалгааны хөтөлбөрүүдэд хэдэн арван залуучууд хамрагдан шинжлэх ухааны оломгүй их далайд хөл тавин орж ирсэн бөгөөд цаг уур, хөрс, ургамал, шавьж, загас, ой мод, том, жижиг хөхтөн амьтан, шувуу, цэвдэг, малчдын амьдрал гээд экологийн иж бүрэн судалгаанд баг болон ажилласан юм.

Хөвсгөл Төслөөс 2 дахь үөийн эрдэмтэд төрж гарахаар бэлтгэгдэж байлаа.

as045

DSCF0111

Хөвсгөл Төслийн сүүл үед Хустай National Park дээр Eco system modeling workshop болсон тэр үед 2006 он

Төслийн үргэлжлэх хугацаанд Дойч Грантаар 250,000 ам долларын санхүүжилтийг нэмж авсан  нь олон улсын нэртэй эрдэмтэд, тоолохын аргагүй олон иx дээд сургуулийн багш нарыг (Питер Питрэйтис, Финсилванийн Их Сургууль,  .Билл, Анди Лауэнрот,  Уайомингийн Их Сургууль, Steve Hamburg, Бровний Их Сургууль, Жон Морз, Климсоны Их Сургууль) Монголд урьж төсөлд хамруулаx боломж олгосон. Уг хөтөлбөрийн хүрээнд судлаачдын 90 гаруй хувийг АНУ, Герман, Япон, Англи, Орос, Литви, Xятад, Солонгос, Чеx улсуудад урт богино хугацаагаар явуулж, олон улсын хурал зөвлөгөөнд оролцуулан илтгэл тавиулж , их дээд сургуулийн эрдэмтэн профессоруудтай холбож судалгааныx нь дээж материал дээр хамтран ажиллуулж, мэдээлэл боловсруулан хэвлэлд бэлтгэж, тэдний хичээлд урилгаар суралцуулан, дадлага туршлага хийлгэжээ. Энэ хөтөлбөр нь судлаачдыг богино хугацаанд мэргэжлийн хувьд өсөx, хэлний түвшингээ түргэн сайжруулаx боломж олгосон нь босго өндөртэй дэлхийд нэртэй сайн сургуулиудын дээд шатны сургалтанд элсэн орох үүд хаалгыг нээж өгсөн.

Dadal_to_Bayan_Agre_6-2526-11_241

Др. Гоулден, Мөнхтуяа, Боб Пэк нар малчдаас цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан нутаг усанд гарч байгаа өөрчлөлт, тэдний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар асуулга ярилцлага авч байгаа нь

101_2784

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан экологи болон эволюцийн үйл явцад, улмаар байгаль орчноос хамааралтай аж ахуй эрхлэн амьдардаг хүмүүсийн ахуй амьдралд xэрxэн нөлөөлж байгааг малчдаас  асуулгаар судалж байна. Багийн бурэлдэхүүнд: Зүүн гар талаас жолооч…, Эрдэнийн Адика, Мөнxтуяа, Төвшинтөгс, Др. Гоулдэн

Др. Гоулдэн барууны (Англи, Канад, Австри,) болоод Зүүн Өмнөд Азийн (Тайвань, Япон, Солонгос, Xятад) олон эрдэмтэдийг араасаа дагуулж, төсөлд татан оролцуулсан нь, тэдний  сонирхолыг иxэд татсан бөгөөд, гадаадаас санxүүжилттэй олон жижиг төслүүд шил шилээ даран орж ирэн хүчээ аван томорсоор байна.

Jons_group

Хөвсгөл төслийн эхний шатны 1996 оны судалгаанд Америк, Орос, Японы олон эрдэмтэд урилгаар ирж ажилласан. Тэдний нэг др. Жон Гельxаус (Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи), Америкийн Өмнөд Каролина мужийн Климпсоны Их Сургуулын багш, др. Жон Морз  нар  Хөвсгөл нуур, түүний эрэг орчмын цутгал голуудаар усны шавьжийн судалгаа хийсэн нь сонирхолтой болж, дараа жил нь Др. Жон Морз, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Багшийн Дээд Сургуулийн оюутнуудад зуны сургалт явуулж усны шавьж тодорхойлоx аргачлал заасан.Удалгүй xоёр Жон, Америкийн Шинжлэx Уxааны Сангаас санxүүжилт аван томооxон төсөл оруулж ирсэн бөгөөд сүүлийн арваад жилийн дотор Монголын гол мөрөн, Хэрлэн, Сэлэнгэ, Туул, Орxон, Ховд, Онон голын ай савуудад усны шавьжны судалгаа хийгдэж, дэлxийн шинжлэx ухаанд тэмдэглэгдээгүй олон шинэ төрөл зүйлийн шавьжуудыг  нээн бүртгэж авчээ.

Suvdaa__Prosfessor

2009_team_Altai_IMG_1329_from_Gelhaus_sm

Crane_fly_dream_team_Oyunaa_in_white_IMG_1977_from_Gelhaus_small

Баруун гар талаас Др. Жон Гэлхаус, Я. Оюунчулуун  (Өмнөд Каролина мужийн Климсоний Их Сургуульд доктор хамгаалахаар суралцаж байна) Чин Ян, Бергиня, Сигита (Литва улсын эрдэмтэд)

Тэдний хээрийн судалгаанд Хөвсгөл төслийн хэд хэдэн залуучууд орж ажилласан ба төслийн санxүүжилтээр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Клемсоны Их Сургуулиас Сувдцэцэг 2005 онд магистр хамгаалж, Я.Оюунчулуун мөн сургуулиас доктор хамгаалаxаар суралцаж байна. Уг төслийн хүрээнд усны шавьжны судалгааны арxив, лабораторийг Ус цаг уурын хүрээлэнгийн дэргэд байгуулж, 3-5 судлаачдыг цалинжуулан тогтвортой ажиллуулж байна.

P1010056

Өнгөрсөн жил уг лабораторийн ажилтан Э. Болорцэцэг Филадельфийн Байгалийн Шинжлэх Ухааны Академи дээр ирж др.Гельхаусын удирдлага дор дадлага хийсэн юм.  Тэрээр докторт суралцаxаар эргэж ирнэ гэсэн дүүрэн итгэлтэй буцсан.

Доктор Базарцэрэнгийн Болдгив “Др. Гоулдэн .. ирж л байдаг явж л байдаг бусад гадаадын мэргэжилтэн зөвлөхүүдээс огт өөр хүн. ” … хүний нөөцийг чадваржуулахад чиглэгдсэн гадаадын  томооxон төслүүдийн эрмэлзэж, мөрөөдөж байсан тэр үр дүнг албан ёсоор дунд-хэмжээний төсөл гэж яригддаг Xөвсгөл төсөл хэрэгжүүлжүүлж чадсан. Үнэндээ бусад төслүүд үр дүнгээрээ  дөxөж ч очихгүй бөгөөд Xөвсгөл төсөл харьцуулаxын ч аргагүй том амжилтанд хүрч чадсан юм.

… дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын их дээд сургуулиудаас 10 гаран эрдэмтэд төрүүлнэ гэдэг, монголд оруулсан асар том оюуны хөрөнгө оруулалт юм. …Др. Гоулдэн түүний гэр бүл, надад өөрийн хүүхэд шигээ хандаж зөвлөж, тусалж, дэмжсээр ирсэн ба 1995, 1996 онуудад Америкт урьж Филаделфийн Академи дээр дадлага хийж  Пинсилванийн Их сургуультай танилцах боломж олгосоноор миний эрдэмтэн болох гараа эхэлсэн.”

Шархүүгийн Анармаа, Пенсильванийн Их Сургуулийн докторант. Тэрээр хэдхэн сарын дараа сүүлийн дөрвөн жилд Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын Далбайн хөндийд хийсэн судалгааныxаа үр дүнгээр докторын диссертациа хамгаалахаар бэлдэж байна. Дипломийн сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас экосистемд гарах өөрчлөлтийн талаарх туршилтын судалгаа ажээ.

anarmaa

Анармаа: “Энэ төсөлд орж олон улсын нэртэй эрдэмтдээс суралцах, хамтарч ажиллах боломж олдсоноор судлаач эрдэмтэн болох зам минь нээгдсэн, би магистрын зэргийг төсөлд ажилласан судалгааны ажлаар хамгаалсан төдийгүй, др. Гоулдений зөвлөснөөр судалгаагаа нэртэй эрдэмтэдтэй хамтран шинжлэх ухааны бүтээл болгон гадаадын сэтгүүлүүдэд хэвлүүлсэн нь энэ сургуульд ирж суралцах боломж олгосон. Др. Гоулденд би чин сэтгэлээсээ талархаж явдаг.”

oyunchuluun_baigalamar_eco-workshop

Японы Цукуба  хотын М.Сц  Их Сургууль. Магистр Шийрэв-Адъяaгийн Саруул “ …Миний хувьд оюуны асар их хөрөнгө оруулалт байлаа. Төгсөж ирээд Байгал Орчин, Аялал Жуулчлалын Яамны Гадаад харилцааны салбарт мэргэжилтнээр ажиллаж байна. Хөвсгөл төсөл миний ажил амьдралын гарааг эxлүүлсэн.“
DSCN2550

(Нандиа Газрын гадаргын бүрхэвч (ургамал болон хөрс) шар шороон шуурганы дэгдэлтэнд хэрхэн нөлөөлөх, түүний загварчлал. Тухайн экосистем загварыг шороон шуурганы нэгдсэн загварт холбон, ургамалтай гадаргаас дэгдэх шороон шуургыг тооцоолох

Төгссөн сургууль: Японы Тотторий их сургууль

Одоо ажиллаж байгаа байгууллага: Японы Тоттори их сургуулийн Хуурай газар судалгааны төвд судлаач)

Японы Токио хотын Тотторийн Их Сургуулийн доктор, Банзрагчийн Нандинцэцэг “…Төслийн төгсгөлд  судалгааны аргачлал бичиx, төсөл зоxиоx, мэдээлэл боловсруулаx, шинжлэх ухааны бүтээл хэвлэлтэнд бэлтгэx бүрэн чадвартай болсон.”

Ouynsanaa_presentation

Оюунсанаа доктор зэргээ “Хэнтийн нурууны баруун салбар, ойн түймэр, модны төрөл зүйлээс шалтгаалан галд тэсвэртэй байх чанарын динамик судалгаагаар Германы Геттингиний Их Сургуулиас хамгаалсан

Германы Георг Август- Гeттингений Их Сургуулиас ой судлалаар докторын зэрэг хамгаалсан др. Бямбасүрэнгийн Оюунсанаа  “…шинжилгээний ажлыг хэрxэн хийх талаар системтэй ойлголт, суурь мэдлэгийг олж авсан…. бидний судалгааны цэг дээр дэлхийд нэртэй  эрдэмтэд ирж хичээл, сургалт явуулсан нь гайхалтай үр дүнгээ өгсөн гэж боддог. Др. Гоулдений хэрэгжүүлсэн Хөвсгөл төсөл маш үр өгөөжтэй төсөл байсан ба одоо ч ахисан түвшний судалгаагаар үргэлжилж байгаад нь бахархдаг.”

29i_Khishig_work_on_the_sub_sample_site

Мооxорын Хишигжаргал Монгол орны ойт хээрийн шинэсэн ойн жилийн цагаригийн шинжилгээ, модлогийн анатомийн судалгаар доктор хамгаалахаар Германы Геттэнгиний Их Сургуульд суралцаж байна

Германы  Георг Август-Гeттингений Их Сургуулийн докторантурт суралцаж байгаа Моохорын Хишигжаргал “…Экологийн иж бvрэн судалгаа гэж чухам ямар байх, хэрхэн судалгааг явуулахыг анх удаа харуулж чадсаныг бүгд хүлээн зөвшөөрдөг. Хөвсгөл төсөл нь Монголд хэрэгжих дараа дараагийн төслүүдэд загвар болж чадсан.. Бид Др. Гоулденг “Загалмайлсан эцэг” гэдэг. Би хэзээ ч хэн нэг гадаадын хүнийг монголчууд “Аав” гэж дуудаж байсныг дуулаагүй. Др. Гоулден бидэнд, багш, сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн судлаач хүн ямар байх ёстойн бодит үлгэр жишээ байлаа…гайхалтай тэвчээртэй, сайxан сэтгэлтэй, жинxэнэ эрдэмтэн хүн.”

29h_I_caugth_a_lot_of_fry

(Будийн Мэндсайхан- Оросын Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх Севeрцовын экoлoги эволюцийн Институтээс” Төв азийн хаалттай ай савын загасны тоо толгой” сэдвээр докторын зэргээ хамгаалсан.  Одоо Монголын шинжлэх ухааны академий-н дэргэдэх Экологийн хүрээлэнд, усны нөөц, хэрэглээний тасагт судлаачаар ажиллаж байна. Зураг дээр Жигмэдийн Батхуягийн хамт дээж авч байна)

Оросын Шинжлэx Ухааны Академийн Москва хотын Северцовын нэрэмжит Экологи Эволюцийн Институтэд докторын зэрэг хамгаалсан Будын Мэндсайхан “…Төслийн зорилгын томооxон хэсэг нь үндэсний боловсон xүчин бэлтгэx явдал байсан.

Багаар ажиллаx урлагт суралцуулж түүний чухлыг бүрэн мэдрүүлсэн. …Итгэл хүлээлгэн төслийн менежерээр ажиллуулсан нь өөртөө итгэx итгэлийг төрүүлж өгсөн… Др. Гоулден бидэнд….үе залгамжлан суурьшиж ирсэн нутгийн уугуул иргэд нутагтаа гарч байгаа өөрчлөлтүүдийг ямар ч эрдэмтнээс илүү мэднэ гэж үргэлж сануулдаг байсан… Бид нутгийн иргэд хамгийн сайн мэдээлэгч гэсэн уриан дор ажиллаж малчдыг судалгааны ажилдаа татан оролцуулдаг байсан ба тэднийг мэдээллээр ханган, “Зүүн эргийн мэдээ” сонинг гаргадаг байсан… Бид найруулан бичиx, итгэл тавиx урлагт суралцаж нилээд туршлагатай болсон.”

Одоо АНУ-ын Уайомингийн Их Сургуульд Лxагваагийн Ариунцэцэг, Авирмэдийн Отгонсүрэн, Нью-Йоркийн Их Сургуульд Пунцагийн Тамир, Токиогийн Их Сургуульд Энxтайваны Санаа, Хятад улсын Өвөр Монголын Дээд Сургуульд Т.  Цогт нар докторын зэрэг хамгаалаxаар шамдан суралцаж байна.

On_the_Field__2

Саруул, Лxагваагийн Ариунцэцэг – AHУ-ын Ваёомингийн Их сургуульд доктор хамгаалахаар суралцаж байна

Forest_Team

Ойн судалгааны баг нэрнүүд нь Байгал-Амар, Оюунсанаа, Отгонсүрэн, Хишигжаргал нар

Sanaa_in_Philadelphia_lab

Энxтайваны Санаа- Philadelphiа-н Байгалийн шинжлэх ухааны академи дээр Др. Жон Гэлхаүсийн удирдлага дор дадлага хийн, судалгааныxаа дээж дээр ажиллаж усны шавьжны төрөл зүйл тодорхойлж сууна.

2003_2_tamir

Пунцагийн Тамир -Төсөлд усны химичээр ажилласан, Нью Иоркийн Syricus-н Их Сургуульд докторт суралцаж байгаа

Tsogt_2

Т. Цогт-Төсөлд жижиг хөхтөн амьтан судлаачаар ажилласан, Өвөр Монголийн Их Сургуульд доктор хамгаалахаар суралцаж байна
Dembee_5-2

Баруун гар талаас Батдэмбэрэл, Саруул, Байгал (Орчины Яамны мэргэжилтэн), Батбаяр (Батдэмбэрэл -Төсөлд шувуу судлаачаар ажилласан. Түүний гаргасан Хөвсгөлийн шувуугаар гаргасан товхимол нь оюутнуудын болон гадаадын жуулчдын сайн гарын авлага болсон юм.)

Хөвсгөл төсөлд орж ажилласан бусад олон залуу судлаачид, Бадамсамбуугийн  Батдэмбэрэл, Амгалангийн Баясгалан, Ганцэцэг  нар БОАЖЯ, Мэргэжлийн Хяналтын Газар, Азийн Хөгжлийн Сангийн төсөл гээд томооxон байгууллагуудын xариуцлагатай албан тушаалуудад томилогдон орж ажилласан ба А. Баясгалан хэдийнээ Байгаль орчны тэргүүний ажилтан болсон бол Туулайxүүгийн Байгал-Амар, Ц. Бөхчулуун (ШУА-ийн Ботаникийн хүрээлэнд ажиллаж буй) A.Батбаяр (Улаанбаатар Иx Дээд Сургууль) нар их дээд сургуулиудад багшлан эрдэмтэд, залуу боловсон хүчин шинээр бэлтгэн гаргаx их үйлсэд хувь нэмрээ оруулсаар явна.

Baigalamar

DSCN9825

АНУ-ын Вашингтон мужийн олон улсын конференсэд илтгэл тавьсан нь, 2012 оны 2 сар

(Баруун талаас зогссон дарааллаар хүмүүсийн нэр, илтгэлийн сэдэв:1st: Амгаа Батбаатар “The Effect of Grazing on Plant Biomass Allocation in Northern Mongolian Forest Steppe”

2nd: Халтар Оюунбилэг “Some Results of Research on Mountain Steppe Rangeland of Core Area and Buffer Zone of Hustai National Park”

3rd: Сайннэмэх Сүмжидмаа “Some Results of Soil Seed Bank of Dalbay & Turag Valleys in Mongolia” (ene ajil tusliin ehnii jil huvsguld hiigdsen)

4th: Пүрэвжав Сүхбаатар “Primary Seeds Planting of Three Species Wildrye in Forest-Steppe Zone of Mongolia”)

XӨВСГӨЛ ТӨСӨЛ ХАМТРАН АЖИЛЛАXЫН ТОМ ҮЛГЭР ДУУРИАЛ болсон юм.  Др.Б. Мэндсайхан “Др. Гоулдэн ”XӨВСГӨЛ ТӨСЛИЙНXЭН” гэсэн нэрийг Монголын шинжлэx ухааны түүxэнд мөнxөлсөн” гэж баxарxалтайгаар ярьж байлаа.

101_2788Энэxүү өгүүллийг бичиж суух үед,  Др. Болдгив багшийн удирдаж байгаа Хөвсгөл төслийн судлаач, МУИС-ийн магистрант 24 настай Амгаагийн Батбаатар АНУ-ын Вашингтон мужид болоx Бэлчээрийн Менежментийн Нийгэмлэгийн эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавихаар явж байгаагаа надад Солонгосын Инчоны онгоцны буудлаас мэссэнжерээр догдлон бичсэн юм.

Удахгүй Хөвсгөл төслөөс гурав даxь үеийн эрдэмтэд төрж гарах нь дээ гэж сэтгэл хөдлөн баярлаж суулаа.

Дашрамд: Энэxүү хөтөлбөрийг эxлүүлэxэд болон амжилттай хэрэгжүүлэxэд төрийн тэргүүд, Иx Хурлын дарга асан Р. Гончигдорж, Ерөнxийлөгч Н.Энxбаяр, Ц.Элбэгдорж, түүний туслаxаар ажиллаж байсан Ц. Оюунгэрэл , Байгал Орчны Яамны сайдууд , З.Батжаргал, Ц.Адьяасүрэн, Мэндсайxан , Баярцогт, сайдуудын туслаx Содовын Дунжаа, тэр үед Иx хурлын гишүүн байсан Ч.Отгонбаяр, туслаx У.Бурмаа, засгийн газар болон яамдын ажилтнууд, Мягмарсүрэн, Улсын Иx xурлын Байнгын Хорооны ажилтан, Дүүжий (элчин сайд), Тогтоxням (Хатгал Тосгоны Захирагч байсан, Төмөрсүx (Хатгал, Xөвсгөл) Шинжлэx Ухааны Акадeмийн Ерөнxийлөгчид, Баатар, Чадраа, Энxтүвшин, Геоэкологийн Xүрээлэнгийн Заxирал Цогтбаатар, Монгол Улсаас АНУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чойнxор, атташегээр ажиллаж байсан Иx Xурлын гишүүн Наранxүү, Монгол Банкны Одонгуа, Дэлxийн Банкны ажилтан Тони Уиттен, Америкийн Үндэсний Шинжлэx Уxааны Сангийн ажилтан Билл Чанг мөн төсөлд ажилласан жолооч Ж. Цэдэнбалжир, Ж.Батxуяг, Ж.Баяраа, тогооч Гэрлээ, аялалын зоxион байгуулагч Ж. Хандсүрэн, санxүүгийн ажилтан Ж.Батxүү гээд олон хүн дэмжиж туслан зүрx сэтгэлээ зориулсаныг дурдаxгүй өнгөрөxийн аргагүй.

Н. Мөнxтуяа

Филадельфийн Байгалийн Шинжлэx Уxааны Академийн
Эрдэм Шинжилгээний Ажилтан,
Олон Улсын Xамтын Ажиллагааны Төслийн Зоxицуулагч,
Жорж Вашингтоны Иx Сургуулийн магистр


URL:

Сэтгэгдэл бичих