ЦЕГ: Өвчтэй иргэнтэй ойр хавьд байсан ч шаардлага биелүүлээгүй иргэдэд хуулийн хариуцлага тооцно
Өнөөдөр өглөө УОК хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ. Тэгвэл мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Ж.Амгалан ”Нэгдүгээр хавьталттай байж магадгүй 500 орчим иргэнийг олж тогтоосон. Явсан, байрласан газрыг олж тогтоосон. Нэгдүгээр хавьталттай гэгдэх иргэдийн шинжилгээг удахгүй хийнэ. Зорчих хөдөлгөөн хязгаарласан энэ үед УОК-ын шийдвэрийг биелүүлэх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагууд анхаарч ажиллахыг сануулж байна.
Нэгэнт коронавирусийн халдвар илэрсэн энэ үед иргэд төр засгийн байгууллагуудын өгсөн үүрэг, чиглэлийг нарийн чанд мөрдөхийг хүсье. Түүнээс гадна, өвчтэй иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон байж шаардлага биелүүлээгүй н.Идэрболд, н.Дэжидмаа нарт хуулийн хариуцлага тооцно. Эхний шинж тэмдэг байна, халдвар байж болзошгүй, нэгдүгээр хавьталд орсон учир анхаар гэж шаардлага тавьж байхад хууль хяналтынхны үгийг тоогоогүй иргэд Дорноговь аймагт байна.
Энэ бол бусдад вирус түгээх хамгийн эрсдэлтэй үйлдэл. Тиймээс аль ч сум, багт байж тавьсан шаардлагыг биелүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна” хэмээлээ.
URL: