Залуу бүсгүй Путинд гэрлэх санал тавьжээ
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Ивановод ажиллан, нутгийн иргэдтэй уулзах үеэр нэгэн бүсгүй түүнд “гэрлэх санал” тавьжээ.
Вести агентлагийн мэдээлснээр, энэ явдал гуравдугаар сарын зургааны өдөр болсон бөгөөд Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэр нэгэн эмэгтэй ерөнхийлөгчид дөхөн очиж, өөрийг нь эхнэрээ болгон авахыг чангаар гуйсан гэнэ. Үүний дараа тэд хэдэн үг солилцож, Ерөнхийлөгч сэтгүүлчдийн дэргэд энэ үйл явдал болсон тул тэр бүсгүй алдартай болно гэж өгүүлжээ.
Путинд “гэрлэх санал” тавьсан бүсгүйг Юлия Шилова гэх бөгөөд тэрбээр Ивановогийн оршин суугч аж. Тэрбээр Ерөнхийлөгчид дөхөж очихдоо ард нь зурвас бичсэн зургаа өгчээ.
“Иваново хот. Юлия. Намайг эхнэрээ болгооч! Би дээд боловсроллтой, 28 настай, хүүхэдгүй мөн эд хөрөнгийн асуудалгүй” хэмээн зурагны ард бичсэнийг Россия 1 сувгийн мэдээгээр харуулжээ.
Энд дуулгахад, Владимир Путин 30 жил Людмила Путинтай амьдарсан. Тэд 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.
Г.Бямбасүрэн
URL: