Хятад эрчүүд гудамжинд эмэгтэй хүний гутал долоож, дөрвөн хөллөж мөлхлөө
Энэ сарын 8-ны өдөр урд хөршийн Вуханы төв гудамж Гуань Гу гудамжинд гурван эр дөрвөн хөллөж мөлхөөд зогссонгүй нэгэн эмэгтэйн гутлыг долоож байлаа. Энэ нь эцгийн эрхт ёсыг эсэргүүцэж, эмэгтэйчүүдийг хайрлаж хүндэтгэх үзлийг илэрхийлж байгаа нь гэнэ. Голд байгаа залууг Канн Юи гэдэг бөгөөд 25 настай. Тэрбээр 2005 оноос эхлэн урлагт хөл тавсан бөгөөд бусдаас өвөрмөц урлагийн бүтээл гаргахыг амьдралын зорилго болгоод байсан юм. Улмаар уран бүтээлийн санаагаа олж ийнхүү уран бүтээлээ амилуулж байгаа нь энэ ажээ.
Хятадуудаа гэж, тэрбум хүний дотроос гарахгүй юм гэж байхгүй юм даа.
Н.Өрнө
URL: