Кэти Перри бие тулгар болжээ

26

Дуучин, хөгжмийн зохиолч, жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Кэти Перри ээж болох гэж байгаа гэнэ.

Энэхүү баярт мэдээгээ 35 настай дуучин бүсгүй их өвөрмөц аргаар хүмүүст хүргэхээр шийдсэн байна. Өчигдөр цацаж эхэлсэн Never Worn White шинэ дууныхаа клипт тэрбээр нилээдгүй “цүдгэр” гэдэстэй тогложээ.

Үзэгчид ч яаран дүгнэлт хийгээгүй бөгөөд түүнийг дүрдээ орох гэж гэдсэндээ “хувцас чихсэн байх” гэж дүгнэж байсан ч дуучин бүсгүй бие тулгар болсон гэдгээ инстаграм хуудсандаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Аз жаргалтай энэхүү мэдээгээ нуух нь түүнийг хувьд тун чиг хэцүү байсан төдийгүй хамгийн урт хугацаанд нууцаа хадгалсан тохиолдол нь болсон гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

- Бид маш их сэтгэл хангалуун, аз жаргалтай байна гэж Кэти цахим хуудсандаа сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

Перри зун амаржих агаад сүүлийн үед түүний хоолны сонирхол, дуршил нь ихээхэн өөрчлөгдсөн гэнэ. Тэр халуун ногоотой хоолонд “нугасгүй” дуртай болж, гадуур явахдаа хэтэрхий халуун амтлагч гэдгээрээ алдартай табаско сүмсийг цүнхэндээ байнга авч явдаг болсон аж. Юмыг яаж мэдэхэв, орсон зоогийн газарт нь байхгүй ч байх юм бил үү? Мөн идэх дуртай байсан үхрийн махаа хараад л огиулдаг болсон гэнэ.

Кэти анх удаагаа эх болох гэж байгаа бол түүний нөхөр энэ тал дээр арай л туршлагатай нэгэн. Анхны эхнэр супермодель Миранда Керр нь 43 настай Орландод хүү төрүүлж өгч байсан бөгөөд Флинн хөвгүүн өдгөө есөн настай.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих