С.Одонтуяа дарга аа, танай дүүрэг эзэнгүй айл шиг л байна
Зураг дээрх дүр төрх бол С.Одонтуяатай Засаг даргатай Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын орчим. Хаа сайгүй хур хог бөөгнөрч, золбин ноход хөлхөж, явган хүний замаар автомашин чөлөөтэй зорчиж буйг харж байна. Хөл толгой нь олдохоо больсон ундуй сундуй орчин. Эзэнгүй айл шиг. Шөнийн цагаар ноход нь улилдаж, өдөр нь хүүхэд хөгшид рүү золбин ноход нь дайрдаг, хог ачихаа больсон гээд тус дүүргийг тойрсон асуудлууд захаас аваад замаар нэг хөглөрч байна.
Баянгол дүүргийн хувьд нэгэн үе нийслэлийн өнгө төрх болон хөгжиж байсан ч одоогоор өдрөөс өдөрт өнгө үзэмж нь муудсаар байгааг дээрх жишээнээс харж болно.
Нийслэлийн бусад дүүргүүдийн хувьд өдрөөс өдөрт өнгө засаж байгаа ч хотын төвийн гэгдэх Баянгол дүүргийн иргэд хур хогтой, шээс баас үнэртсэн, золбин нөхөд хөлсөн орчинд аж төрж байгаагаа цахим орчинд илэрхийлсэн байна. Өмнөх Засаг даргын хувьд ядаж л хур хогны асуудалгүй байсан бол энэ удаад байр, гудамж бүр хур хогондоо дарагдсан байдал үргэлжилсээр байгаа аж. С.Одонтуяа даргын хувьд чухам л сайн ажиллаж байгаагаа цахим орчинд байсхийгээд дуулгадаг. Гэтэл бодит байдал дүүрэг тус дүүрэг хогны асуудлаасаа салж чадалгүй өнөөдрийг хүрээд байна.
Улс орон даяар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байгаа. Гэтэл Баянгол дүүрэг халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь байтугай хогондоо дарагдаж, шээс баас үнэртсэн орчинд иргэд нь амьдарсаар байгааг С.Одонтуяа дарга мэдсэн ч мэдээгүй мэдсэн байгааг хэлэх хэрэгтэй биз.
URL: