Ц.Элбэгдоржийн эхнэрийн дүү Тэгшээ цагдаа, прокуроруудтай нийлж, бусдыг хэлмэгдүүлдэг байжээ

712-1583717547unnamedМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа

-Бизнес эрхлэгчийг хэлмэгдүүлж байгаа хуульчдын тухай-
Эрхэм Ерөнхийлөгч танд бизнес эрхлэгч жирийн нэгэн эмэгтэй хандаж энэхүү ил захидлыг бичиж байна.
Ц.Элбэгдорж гэх хүн төрд гарч Монголын хууль шүүхэд шударга бусын хонгилийн тогтолцоо бий болгож баялаг бүтээгч бизнесүүдийг хэлмэгдүүлж бизнесийг булааж АТГ, хуулийн байгууллагаар далайлган сүрдүүлж ирсэн. Ийм байдлаар олон арван бизнесүүд өмч хөрөнгөө алдаж сэтгэлзүйн хямралд орж хэсэг бүлэг шударга бус хүмүүст луйвардуулсан. Одоо ч энэ хонгил бүрэн арилаагүй хэвээр байна. Миний бие бусдын адил зах зээлийн хуулиар жижиг наймаа хийж хөл дээрээ зогсон өөрийн 100% хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь батлуулан босгосон орд газар, компанийг минь албан тушаал эрх мэдэлдээ эрдсэн МАНАН бүлэглэл булааж авахын тулд надад зохиомол хэргийг үүсгэн 2014.06.24-өөс өнөөдрийг хүртэл хилс хэрэгт хэлмэгдүүлж байна.
Улсын прокурор хар Жамбалдорж гэгч 1940-д онд Долгормаа гэж жирэмсэн эмэгтэйг хилсээр хорьж хянагч нь хүчирхийлж хүүхдээ дутуу төрүүлж цус алдсан, цусаа тогтоох гэж хөнжлийн хөвөнг авч хэрэглэсэн нь улсын өмч хөрөнгийг сүйтгэсэн, цус болголоо гэж ял өгч байсан гэдэг. Үүний адил жирийн нэгэн монгол эмэггэй намайг зохион байгуулалттайгаар өнөөдрийн бохир, шударга бус хүмүүсийн хэлмэгдүүлэлт, захиалгаар Монголын хууль хяналтын байгууллагын ажилтнууд намайг хэлмэгдүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулалттайгаар хийж байна.
2015 оноос өнөөдрийг хүртэл миний аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хориг тавьж банкны бүх данснуудад тэр ч бүү хэл хүүхдийн мөнгө авдаг дансыг хүртэл хааж байгаа нь намайг эдийн засгийн хувьд хаан боогдуулж нөхөж баршгүй хохиролд оруулж байгаа болно. Ховд нутгаас гаралтай Б.Жаргалсайхан гэгч нь нутаг нэгт хууль цагдаа Д.Баярмагнай, прокурорын нэр бүхий улсууд Ё.Сагсай, У.Дэндэвдорж, Б.Долгион нар нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Болормаагийн төрсөн дүү Тэгшээ гэгч нартай бүлэглэн энэ хэлмэгдүүлэлтийг хийж ирсэн.
Энэ хугацаанд манай компанид минь 2 сая ам.доллар хөрөнгө оруулалт хийсэн гэсэн худал баримтанд гарын үсэг зураагүйн төлөө хуулийнхантай нийлсэн мафи надад буу тулгаж, сүрдүүлж фейсбүүк, сошиалаар худал гүтгэн 2015 оны 10-р сарын 30-нд 2 ихэр хүүхэд дөнгөж төрүүлээд эмнэлэгт  байхад төрснөөс 4 цагийн дараа хүүхдүүд минь инкубатор аппаратанд орж эхийгээ амлаж чадаагүй би өөрөө 2,4 л цус алдаад дусал залгаатай байхад минь МБГ-ын мөрдөгч нар ирж өвлийн хүйтэнд дөнгөж төрсөн нялх биетэй эх хүнийг данхалад тавчиктай минь баривчлан авч сүрийг үзүүлж би сүү цус хоёроо дуслуулж цагдаагийн айлган сүрдүүлэлт эрүүдэн шүүлтэнд өртөж ирлээ. Энэ нь Монгол хүнээс гарах үйлдэл мөн үү. Энэ тухай би Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан ба Хүний эрхийн үндэсний комиссоос А.Энхжаргалыг эрүүдэн шүүж насанд хүрээгүй хоёр хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байна гэсэн дүгнэлт гарч байсан. Энэ хооронд 3 удаа уг зохиомол хэргийн хэрэгсэхгүй болгож байсан. /Дүгнэлт хавсаргав/.
Прокурор Ё.Сагсай, У.Дэндэвдорж нар нь хуулийн хугацаа нь өнгөрсөн, ямар ч гомдол гараагүй байхад Ерөнхийлөгч Элбэдоржийн дүү Тэгшээгээр зуучлуупан хэрэгсэхгүй болсон хэргийг хахууль амлуулж миний өгсөн 27 хуудас нотлох баримтыг үгүй хийсний үндсэн дээр татах тогтоолгүйгээр 2016 оны 06 сард уг зохиомол хэргийг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль зөрчин байж хэргийг сэргээсэн байдаг. Энэ тухай Авилгатай тэмцэх газарт би гомдол гаргасан ба Авилгатай тэмцэх газрын хариу мэдэгдэх хуудсандаа прокурор Ё.Сагсайгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул ЭХХШТХ-ийн 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон харьяалалын дагуу шилжүүлэх саналтай 20 19.04.01-ний өдөр Нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн болохыг мэдэгдье гэж хариу өгч байсан. Гэтэл Мөрдөн байцаах газрын тусгай субьектын хэлтэст уг асуудлыг шалгалгүйгээр бие биенийгээ хамгаалж бодит байдлыг дарагдуулж байна.
НПГ-ын хяналтын прокурор У.Дэндэвдорж (одоо Дархан-Уул аймгийн прокурорын орлогч болж дэвшсэн) гэгч олон арван бизнес эрхлэгчдийг дарамталж тэдний олон жилийн хөдөлмөр хөлсийг бусдын захиалгаар луйвардаж, олон гэр бүлийг цус, нулимстай нь хутгасан гэмт этгээд Ё.Сагсайгийн шууд удирдлаган доор надыг хэлмэгдүүлэх гол ажлыг гардан гүйцэтгэхдээ би таны буруугүйг мэдэж байгаа гэвч дээрээс дарамтлаад байна гэж шууд хэлж хэлмэгдүүлэлтийн ажлыг зориудаар гардан зохион байгуулсан.
Ингэхдээ У.Дэндэвдорж нь иргэний журмаар нотариатоор орж хүнээс зээлжавсан мөнгийг залилан авсан гэж мөнгө амлан хүнээр гомдол өгүүлэх, төлбөрийг нь бүрэн төлж нотариатоор орж худалдан авсан авто машиныг залилж авсан болгож гэрээнүүдийн он сарыг 3 жилээр хойш нь зориуд сунган яллагдагчаар татах тогтоол гэгчдээ бичиж мөн яллах дүгнэлтээ шүүхийг хууран мэхэлж бичиж танилцуулах, нотлох баримтыг устгах зэрэг үйл ажиллагааг хууль зөрчин хийж байсан. Прокурор У.Дэндэвдоржийн худлаа танилцуулж хэлсэн нь шүүх хурал дээр илчлэгдэж шүүхээс хатуу сануулга авч шүүхийн анхан болон давж заалдах шатны шүүх хурлын тогтоолд тэмдэглэж байсан.
У.Дэндэвдорж нь яллагдагчаар татах тогтоол гаргахынхаа өмнө өөрийн танил бөө гэх 8 жил залилах, хуурамч бичиг баримт хийх, хүн гүтпэх гэсэн зүйл ангиар шийтгэгдэж шоронд сууж байгаад гарч ирсэн Б.Цэрэндэжид гэгчээр дамжуулан хэргийг чинь иргэний хэрэг болгоод өгье 25 сая төгрөг өг гэж хахууль нэхүүлж байсан ба би хэрэг хийгээгүй учир үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй учир үүнээс 1 сарын дараа шууд яллах дүгнэлт гэгчээ хйиж шүүхэд өгч надыг онц ноцтой гэмт хэрэгт дахин гүтгэх ажиллагаа явуулсан шүүх хэргийн мөрдөн байцаалтанд буцаасан байхад бодит байдлыг шалган тогтоох ажлыг хийлгүйгээр намайг яллахыг оролдож байна.
Өнөөдрийн байдлаар дахин миний буруугүйг нотлох нэг хуудас онц чухал нотлох баримт алга болоод байгаа ба энэ тухай Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасны дагуу тусгай субъектын газар гэгчид харьяаллын дагуу дахин миний гомдлыг шилжүүлсэн байгаа. Миний болон өмгөөлөгчийн маань өгсөн нотлох баримт хүсэлтүүдийг огт хүлээж авдаггүй урьдын адил хэт нэг талд үйлчилж байгаа нь шударга бусын хонгилын хэдмэгдүүлэлт нь үргэлжилсээр байгааг нотолж байна.
Би 2014 оноос хойш намайг гүтгээд байгаа н.Жаргалсайханы болон “Муккочимбу” ХХК-ны Голомт банкин дахь эксроу харилцах болон хадгаламжийн дансны дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж авах шалгуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан ба шүүхээс шалгах нь зүйтэй гэсэн шийдвэр ирсэн боловч энэ хүсэлтийг огт хүлээж авдаггүй. Энэ дансаар 2011- 2015 оны хооронд Ховд нутгаас гаралтай эдгээр гэмт хэрэгтнүүдийн эрх мэдэл бүхий хүмүүсийн олон сая ам.долларын мөнгөн гүйлгээнүүд хийгдсэн байдаг бөгөөд улсад аж ахуйн нэгжийн ашгийн албан татвар болон хувь хүний орлогын албан татварыг огт төлөөгүй байдаг. Мөн тухайн үед 20 сая төгрөгөөс дээш мөнгөн гүйлгээ нь хянагдаж байж хийгддэг байсан боловч эрх мэдэл бүхий хүмүүсийн хамгаалалтаар энэ ажиллагаа нь огт хийгдээгүйгээр үл барам мөнгө угаах үйл ажиллагаа энд явагдсан байх маш өндөр магадлалтай учир энэ тухай шалгалт лавлагааг зориудаар огт хийлгүй дарагдуулж байна.
Би 2017 оноос хойш Авилгатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Улсын их хурлын хууль зүйн байнгын хороо, Шударга ерөнхий прокурорын ёс зүйн хороо, Хуульчдын ёс зүйн хороо, Шударга бусын хонгилд хэлмэгсдийн холбоо, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүний эрхийн хороо зэрэг газруудад удаа дараа гомдол гаргаж байсан ба энэ тухай гомдлыг энэ удаа хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтийг бизнес эрхлэгчийн зовлон жаргалыг мэд дэг төрийн тэргүүндээ хандаж гаргаж байна.
Хууль цагдаагийн хэлмэгдэлийн бусдыг дарамталж эд хөрөнгийг нь дээрэмддэг, захиалгаар хүн хэлмэгдүүлж буй хонгилыг задалж буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагаас зайлуулаагүй цагт Монголын хуулийн байгууллагад шударга ёс тогтохгүй гэдгийг эрхэм Ерөнхийлөгч таныг анхааралдаа авахыг хүсэж байна.
“Говь Илчит Эрдэнэ” ХХК-ны захирал А.Энхжаргал 
2020.03.03

URL:

Нэр: Зоригоо Огноо: 29 March 2020

Прокурор асан Сагсаатай холбогдох иймэрхүү ажиллагааны хувилбар жирийн иргэн надад тохиолдож байсныг товч дурдая. УЕП-ын ХБМБГазрын дарга асан Сагсаа гэгчийн захиалгаар Дорнод аймгийн ерөнхий прокурор Ууганбаатар нь жирий иргэн надад үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж жил илүү хугацаанд явуулсан. Энэ хугацаанд дээрх прокуроруудад захиалга өгсөн эрүүгийн элемэнтүүд гэгдэх Соёлоо, яармагын ахдүү 3 бүдүүний бага нь болох Болдбаатар нар Эрдэнэ гэгч залилангаар мэргэшсэн нөхөртэй нийлэн миний бизнэсийг булаах гэж улайран дайрч байсныг дурдая. Эд нар сансандаа хагас дудуу хүрч миний өмчөөс ихээхэн хэмжээгээр хулгай дээрэм хийсэн боловч дээрх прокуроруудын нөөлгөнд ялгүй үлдэж чадсан юмдаа. Прокуроруудад цэвэрлэгээ хийх залшгүй шаардлага бий болсныг өөрт тохиолдсон үйл явдлаар нотолно. Энэ бол саяханы үйл явдал шүү.

Сэтгэгдэл бичих