Ким Чен Ун хөнөөгдсөн тухай мэдээлэл цацагдаж, ТТГ-ын сайт хакердуулав
Умард Солонгосын шинэ удирдагч Ким Чен Уныг хятадад явж байх үедээ хөнөөгдсөн тухай мэдээлэл хятадын твиттер хэрэглэгчдийн дунд тархсан тухай мэдээлэл цацагдлаа.
Одоогоор энэ мэдээлэлтэй холбоотой албан ёсны эх сурвалж байхгүй ба Умард Солонгос, Хятадын засгийн газраас тайлбар мэдээлэл гаргаагүй байна.
Харин АНУ-ын ТТГ-ын тусгай ажилтнууд твиттерийн мэдээллийг нягтлан шалгасан бөгөөд батлагдаагүй худал байж болох мэдээлэл хэмээн тодорхойлсон байна.
Энэ тухайгаа ТТГ-ын сайт дээр америкчууд мэдээлсний дараа уг сайт хакердуулсан нь бас л шуугиан дагуулаад байна.
CIA TANGO DOWN хэмээх бичиг нүүр хуудсан дээр нь гарсан бөгөөд одоогоор сайт засварлагдсан гэнэ. ТТГ-аас Умард Солонгосын удирдагчийн үхлийн тухай мэдээлэл болон ТТГ-ын сайт хакердуулсан нь холбоогүй хэмээн мэдэгдээд байгаа юм.
О.Нар
URL: