Г.Угалзцэцэг: Би зүгээр л ДОМОГ баймаар байна

6

Бодибилдинг фитнесийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Арнолд классик”-т Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг оролцож, хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр тэмцээний Мастер фигур ангилалд медальт тавдугаар байрт шалгарч, өөрийн үндсэн ангилал Фигуре С ангилалд хүрэл медаль хүртсэн юм. Харин түүний охин хамгийн олон тамирчин өрсөлддөг Бикини С ангилалд шилдэг тавд шалгаран медальт дөрөвдүгээр байрт орсон амжилт үзүүлжээ.

Энэ талаар гавьяат тамирчин Г.Угалзцэцэг өөрийн фэйсбүүк хуудастаа ”…Амжилт хэзээ ч ганц хүнийх байдаггүй. Би зүгээр л ДОМОГ баймаар байна. Үүний тулд би шантрахгүй хичээх болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих