ВИДЕО: Ц.Элбэгдорж “Нэгдмэл найзуудын холбоо” компани байгуулж, мөнгө угаасан нь нотлогдсон
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Энэ үеэрээ “”Эрдэнэт” үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна. Тэгвэл энэ асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр зүйл хандуулах гэсэн оролдлого маш их гарах боллоо. Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт ороод дуусаж байна. “Эрдэнэт”-ээс учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн. Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй танилцуулна.
Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон. Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа. Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүрээлэл нь “United fredns” буюу “Нэгдмэл найзуудын холбоо” гэдэг компани байгуулсан. Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.
Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй ээ. Таван одтой зочид буудалд амьдарч байгаа. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм” гэдгийг онцолсон юм.
Э.Сонор
Shuud.mn
URL: