Ё.Баатарбилэг: Энэ жил сурагчдаас төгсөлтийн шалгалт авахгүй
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс хорио цээрийн дэглэм тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоон хичлээийг теле байдлаар зохион байгуулж байгаа.
Тэгвэл өнөөдөр теле хичээл зааж байгаа багш нартай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзаж, багш нарын санаа бодлыг сонслоо. Уулзалтаар, салбарын сайд Ё.Баатарбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын шалгалт авахгүй, харин ЭЕШ авна. Сургууль хэвийн ажиллаж эхлэхээр теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар сургалт явагдана” гэлээ.
Өөрөөр хэлбэл, төгсөлтийн 5, 9, 12 дугаар ангийн улсын шалгалт болон анги дэвших шалгалтыг авахгүй аж. Цаашид ч энэхүү шалгалтыг авах шаардлалагүй гэж БҮТ, БСШУСЯ үзсэн байна.
URL: